Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 47
(1245)
— 3328 —

Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2022 оны 11 дүгээр Улаанбаатар

сарын 11-ний өдөр хот

ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ АЮУЛГҮЙ
БАЙДЛЫГ ХАНГАХ ТУХАЙ ХУУЛЬД
ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах

тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсгийн, 7 дугаар зүйлийн 7.4 дэх хэсгийн, 9 дүгээр зүйлийн 9.6 дахь хэсгийн “хяналтын байгууллага” гэснийг “хүнсний асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн” гэж, 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсгийн “Хяналтын” гэснийг “Стандартчилал, хэмжил зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны” гэж, 18 дугаар зүйлийн 18.1, 18.3 дахь хэсгийн “Хяналтын” гэснийг “Хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, хяналтын” гэж, 18.2 дахь хэсгийн “54.3-т” гэснийг “55.3-т” гэж тус тус өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.Энэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний

өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН
ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Төрийн мэдээлэл · 2022 · № 47 (1245)3328-р хуудас