Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 47
(1245)
— 3327 —

Хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2022 оны 11 дүгээр Улаанбаатар

сарын 11-ний өдөр хот

ХҮНСНИЙ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ
ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Хүнсний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь

хэсгийн “хүнсний хяналтыг хэрэгжүүлэх төрийн захиргааны байгууллага /цаашид “хяналтын байгууллага” гэх/” гэснийг “хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, хорио цээрийн хяналт шалгалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага” гэж өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.Энэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний

өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН
ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Төрийн мэдээлэл · 2022 · № 47 (1245)3327-р хуудас