Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 45
(1050)
— 1683 —

Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2018 оны 11 дүгээр Улаанбаатар сарын 15-ны өдөр хот

ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАРАЛТАЙ БАРАА,ТҮҮХИЙ ЭДИЙН БИРЖИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалтын “чанарын” гэсний дараа “болон мал эмнэлгийн, лабораторийн магадлан шинжилгээний” гэж нэмсүгэй.

2 дугаар зүйл.Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.2 дахь заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

“11.1.2.стандартын /бэлтгэх, хадгалах, тээвэрлэх, баглаа боодлын/ дагуу бэлтгэн сум, дүүргийн хөдөө аж ахуйн тасгийн мэдээллийн санд бүртгүүлж, мал эмнэлгийн болон лабораторийн магадлан шинжилгээний гэрчилгээ авсан бараа, түүхий эдийг арилжих;”

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2018 оны 11 дүгээр Улаанбаатар сарын 15-ны өдөр хот

ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэг, 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсгийн “Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах” гэснийг “Малын генетик нөөцийн тухай34, Мал, амьтны эрүүл мэндийн тухай45” гэж, 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсгийн “Мал, амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай” гэснийг “Мал, амьтны гаралтай болон ургамал, түүний гаралтай” гэж тус тус өөрчилсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД

4Малын генетик нөөцийн тухай “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2018 оны 3 дугаарт нийтлэгдсэн. 5Мал, амьтны эрүүл мэндийн тухай “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2018 оны 2 дугаарт нийтлэгдсэн.

Төрийн мэдээлэл · 2018 · № 45 (1050)1683-р хуудас