Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 47
(1245)
— 3329 —

Баяжуулсан хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2022 оны 11 дүгээр Улаанбаатар

сарын 11-ний өдөр хот

БАЯЖУУЛСАН ХҮНСНИЙ ТУХАЙ ХУУЛЬД
ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Баяжуулсан хүнсний тухай хуулийн 11 дүгээр

зүйлийн 11.2 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

“11.2.Баяжуулсан хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл,

худалдаанд тавих хяналтыг хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага хэрэгжүүлнэ.”

2 дугаар зүйл.Баяжуулсан хүнсний тухай хуулийн 11 дүгээр

зүйлийн 11.1 дэх хэсгийн “мэргэжлийн хяналтын байгууллага /цаашид “Хяналтын байгууллага” гэх/” гэснийг “хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага” гэж өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.Энэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний

өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН
ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Төрийн мэдээлэл · 2022 · № 47 (1245)3329-р хуудас