Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 47
(1245)
— 3330 —

Органик хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2022 оны 11 дүгээр Улаанбаатар

сарын 11-ний өдөр хот

ОРГАНИК ХҮНСНИЙ ТУХАЙ ХУУЛЬД
ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Органик хүнсний тухай хуулийн 7 дугаар зүйлийн

7.1.4 дэх заалтын “мэргэжлийн хяналтын” гэснийг “тухайн нутаг дэвсгэрт хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий” гэж, 10 дугаар зүйлийн 10.5 дахь хэсгийн “, тухай бүр шинэчлэн мэргэжлийн хяналтын байгууллагад бичгээр мэдэгдэнэ” гэснийг “эрхлэн хөтөлнө” гэж тус тус өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.Органик хүнсний тухай хуулийн 6 дугаар зүйлийн

6.4 дэх хэсгийн, 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсгийн “байгууллага болон мэргэжлийн хяналтын” гэснийг, 10.7.2 дахь заалтын “мэргэжлийн хяналтын байгууллага болон” гэснийг тус тус хассугай.

3 дугаар зүйл.Энэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний

өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН
ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Төрийн мэдээлэл · 2022 · № 47 (1245)3330-р хуудас