Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 38
(1236)
— 2891 —

Концессын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2022 оны 06 дугаар Улаанбаатар

сарын 17-ны өдөр хот

КОНЦЕССЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ
ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Концессын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6

дахь заалтын, 21 дүгээр зүйлийн 21.1.8 дахь заалтын “шаардлагатай зөвшөөрөл, тусгай зөвшөөрөл” гэснийг “зөвшөөрөл” гэж, 13 дугаар зүйлийн 13.3.3 дахь заалтын “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай” гэснийг “Зөвшөөрлийн тухай” гэж тус тус өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.Концессын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3.3,

13.7.4 дэх заалтын, 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2 дахь хэсгийн “тусгай” гэснийг, мөн зүйлийн 29.2 дахь хэсгийн “аж ахуйн үйл ажиллагааны тусгай” гэснийг тус тус хассугай.

3 дугаар зүйл.Энэ хуулийг Зөвшөөрлийн тухай хууль /Шинэчилсэн

найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН
ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Төрийн мэдээлэл · 2022 · № 38 (1236)2891-р хуудас