Концессын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
2013 оны 10 дугаар Улаанбаатар сарын 03-ны өдөр хот
1 дүгээр зүйл. Концессын тухай хуулийн 30 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 30.5 дахь хэсэг нэмсүгэй:
“30.5.Энэ хуулийн 30.1.3-т заасан татварын дэмжлэгийг татварын хууль тогтоомжид заасны дагуу, татварын хувь, хэмжээг болон татварын орчныг тогтворжуулах асуудлыг Хөрөнгө оруулалтын тухай хууль тогтоомжид заасны дагуу зохицуулна.”
2 дугаар зүйл. Концессын тухай хуулийн 30.1.3 дахь заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
“30.1.3.татварын болон бусад санхүүгийн дэмжлэг үзүүлэх;”
3 дугаар зүйл. Концессын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсгийн “30.1-д заасан” гэснийг “30.1.3-т зааснаас бусад” гэж өөрчилсүгэй.
4 дүгээр зүйл. Энэ хуулийг Хөрөнгө оруулалтын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
2013 оны 10 дугаар Улаанбаатар сарын 03-ны өдөр хот
1 дүгээр зүйл.Хөрөнгө оруулалтын тухай хуулийг дагаж мөрдөхөөс өмнө Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу зөвшөөрөл авсан гадаадын хөрөнгө оруулагчийг тухайн зөвшөөрөлд заасан хугацаа дуусах хүртэлх хугацаанд Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3.1.2-т заасан “хөрөнгө оруулагч” гэж