Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 16
(973)
— 709 —

Концессын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2017 оны 04 дүгээр Улаанбаатар сарын 14-ний өдөр хот

КОНЦЕССЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Концессын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалтын “Засгийн газар” гэсний өмнө “Улсын Их Хурал,” гэж, 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх заалтын “төрийн өмчийн” гэсний өмнө “Төсвийн тухай хуулийн 33.2.9-т зааснаас бусад” гэж тус тус нэмсүгэй.

2 дугаар зүйл.Концессын тухай хуулийн дараахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай: 1/9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсэг:

“9.5.Концессын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь концессын зүйлийн жагсаалтын талаархи саналаа энэ хуулийн 10.3-т заасны дагуу болон зардал, ашгийн тооцооны хамт боловсруулж, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас зөвшөөрөл авсны үндсэн дээр Засгийн газарт хүргүүлнэ.” 2/10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэг: “10.1.Төсвийн тухай хуулийн 33.2.9-т зааснаас бусад төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалтыг Засгийн газар батална.”

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2017 оны 04 дүгээр Улаанбаатар сарын 14-ний өдөр хот

ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Хууль тогтоомжийн тухай хуульд доор дурдсан агуулгатай дараахь хэсэг нэмсүгэй: 1/12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэг:

“12.2.Энэ хуулийн 12.1.2-12.1.6-д заасан аргачлал нь дараахь хууль тогтоомжийн төсөл боловсруулахад хамаарахгүй:

12.2.1.гадаад улс, олон улсын байгууллага, гадаад улсын болон олон улсын банк, санхүүгийн байгууллагаас авах зээлийн ерөнхий нөхцөлийн талаархи олон улсын гэрээ;

12.2.2.тухайн жилийн улсын төсөв, төсвийн тодотгол; 12.2.3.дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл; 12.2.4.улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр; 12.2.5.Засгийн газрын өрийн удирдлагын стратеги; 12.2.6.улсын төсвийн гүйцэтгэл батлах тухай; 12.2.7.Дайны байдлын тухай хуулийн 5.1, Дайн бүхий байдлын тухай хуулийн 5.1-д заасан Улсын Их Хурлын шийдвэрийн төсөл;

12.2.8.Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний тухай; 12.2.9.Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнийг томилох, чөлөөлөх;

12.2.10.энэ хуулийн 6.2, 6.3-т заасан тогтоолын төсөл; 12.2.11.Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлалын төсөл батлах тухай;

12.2.12.Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай;

12.2.13.улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай;

12.2.14.хууль тогтоомжийг боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай;

12.2.15.төрөөс мөнгөний талаар тухайн жилд баримтлах үндсэн чиглэл батлах тухай;

12.2.16.албан тушаалтныг томилох, чөлөөлөх тухай.

2/38 дугаар зүйлийн 38.8 дахь хэсэг:

“38.8.Энэ хуулийн 12.2-т заасан хууль тогтоомжийн төсөлд олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулахгүй байж болно.”

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
Төрийн мэдээлэл · 2017 · № 16 (973)709–710-р хуудас