Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 9
(870)
— 498 —

Концессын тухай хуульд нэмэлт оруулах тухай

17.Орон нутгийн өмчит, орон нутгийн өмч давамгайлсан хуулийн этгээд нь аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас зөвшөөрөл авсны үндсэн дээр зээл авч, үнэт цаас гаргана.

18.Энэ зүйлийн 16, 17-д заасан зөвшөөрөлд төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмч давамгайлсан хуулийн этгээдийн тухайн санхүүгийн жилд эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр богино хугацаанд авах зээл, үнэт цаас хамаарахгүй.

19.Энэ зүйлийн 16, 17-д заасан зөвшөөрөлд төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмч давамгайлсан хуулийн этгээдийн улирлын чанартай орлогын дутагдлыг санхүүжүүлэх зээл хамаарахгүй.

20.Энэ зүйлийн 16, 17-д заасан зөвшөөрөлгүйгээр төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмч давамгайлсан хуулийн этгээд нь зээл авах, үнэт цаас гаргахыг хориглоно.”

2 дугаар зүйл.Энэ хуулийг Өрийн удирдлагын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2015 оны 02 дугаар Улаанбаатар сарын 18-ны өдөр хот

КОНЦЕССЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Концессын тухай хуулийн 30 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 30.6, 30.7 дахь хэсэг нэмсүгэй:

“30.6.Концессын гэрээний дагуу төсвөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх, эсхүл төлбөр төлөх тохиолдолд Төсвийн тухай хуулийн 30.4-т заасны дагуу уг дэмжлэг, төлбөрийн эх үүсвэрийг төсөвт тусгасан байна.

30.7.Улсын болон орон нутгийн төсвөөс эргэн төлөгдөх нөхцөл бүхий концессын гэрээ байгуулахад Өрийн удирдлагын тухай хуульд заасан шаардлагыг удирдлага болгоно.”

Төрийн мэдээлэл · 2015 · № 9 (870)498-р хуудас