Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт оруулах тухай
92.4.Засгийн газрын өрийн баталгааны хүрээнд үүсэх өр төлбөрийн эрсдэлийг даван туулах нөөц эх үүсвэрийг бүрдүүлэхэд Засгийн газрын өрийн баталгааны сангийн хөрөнгө хүрэлцээгүй болсон тохиолдолд Төсвийн тухай хуулийн 34.1.2, 34.2.2-т заасны дагуу төсөвт тодотгол хийх замаар шийдвэрлэнэ.
92.5.Засгийн газрын өрийн баталгааны санд хөрөнгө хуримтлуулах, сангийн хөрөнгийг захиран зарцуулах, төлбөрийн үүрэг гүйцэтгэх тухай журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний тушаалаар баталж, хэрэгжүүлнэ.”
2 дугаар зүйл.Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгийн “Төсвийн тухай,” гэсний дараа “Өрийн удирдлагын тухай”гэж нэмсүгэй.
3 дугаар зүйл.Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалтын “Гадаадын зээл, тусламжийг зохицуулах тухай хуулийн 3.1.5-д заасныг” гэснийг “Өрийн удирдлагын тухай хуулийн 4.1.21-д заасныг” гэж өөрчилсүгэй.
4 дүгээр зүйл.Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.5 дахь хэсгийн “улсын өрийн” гэснийг хассугай.
5 дугаар зүйл.Энэ хуулийг Өрийн удирдлагын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
2015 оны 02 дугаар Улаанбаатар сарын 18-ны өдөр хот
1 дүгээр зүйл.Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 16-20 дахь хэсэг нэмсүгэй: “16.Төрийн өмчит, төрийн өмч давамгайлсан хуулийн этгээд нь санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас зөвшөөрөл авсны үндсэн дээр зээл авч, үнэт цаас гаргана.