Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 9
(870)
— 496 —

Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

2015 оны 02 дугаар Улаанбаатар сарын 18-ны өдөр хот

ЗАСГИЙН ГАЗРЫН ТУСГАЙ САНГИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах зүйл, заалт нэмсүгэй:

1/5 дугаар зүйлийн 5.4.36 дахь заалт:

“5.4.36.Засгийн газрын өрийн баталгааны сан.”

2/6 дугаар зүйлийн 6.4.21 дэх заалт:

“6.4.21.Засгийн газрын өрийн баталгааны сан”

3/92 дугаар зүйл: “92 дугаар зүйл.Засгийн газрын өрийн баталгааны сан

92.1.Засгийн газрын өрийн баталгааны үүргийн гүйцэтгэлийг хангахад шаардлагатай мөнгөн хөрөнгийн эх үүсвэрийг татан төвлөрүүлэх зорилгоор Засгийн газрын өрийн баталгааны санг байгуулна.

92.2.Засгийн газрын өрийн баталгааны сангийн хөрөнгө нь дараах эх үүсвэрээс бүрдэнэ:

92.2.1.Өрийн удирдлагын тухай хуулийн 35.5-д заасан аргачлалын дагуу тооцсон шимтгэл; 92.2.2.Өрийн удирдлагын тухай хуулийн 37.5-д заасны дагуу авлага барагдуулах замаар хуримтлуулсан хөрөнгө;

92.2.3.Өрийн удирдлагын тухай хуулийн 40.6- д заасан Засгийн газрын өрийн баталгааны төлбөл зохих дүнг төсөвт тодотгол хийн татан төвлөрүүлсэн дүн 92.3.Засгийн газрын өрийн баталгааны сангийн хөрөнгийг Өрийн удирдлагын тухай хуулийн 37.1-д зааснаас бусад зориулалтаар зарцуулахыг хориглоно.

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
Төрийн мэдээлэл · 2015 · № 9 (870)496-р хуудас