Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 16
(973)
— 706 —

Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

5 дугаар зүйл.Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.16 дахь заалт, 19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

6 дугаар зүйл.Энэ хуулийн 2, 5 дугаар зүйл, 1 дүгээр зүйлийн 4 дэх заалтыг 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс, 3, 4 дүгээр зүйл, 1 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь заалтыг 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тус тус дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2017 оны 04 дүгээр Улаанбаатар сарын 14-ний өдөр хот

ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Онцгой албан татварын тухай хуульд доор дурдсан агуулгатай 7.2 дахь хэсэг нэмсүгэй:

“7.2.Хос тэжээлт автомашин, шингэрүүлсэн хийгээр ажилладаг автомашин, цахилгаан тэжээлт автомашины онцгой албан татварыг 50 хувиар хөнгөлнө.”

2 дугаар зүйл.Онцгой албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн гарчгийн “татвараас” гэсний дараа “хөнгөлөх,” гэж нэмсүгэй.

3 дугаар зүйл.Онцгой албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.3 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

1/6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэг:

“6.1.Энэ хуулийн 4.1.1, 4.1.2-т заасан бараа болон эх орны үйлдвэрийн автобензин, дизелийн түлшний тогтоосон биет нэгжид дараахь хэмжээгээр онцгой албан татвар ногдуулна:

Д/д Онцгой албан татвар ногдуулах барааны нэр, төрөл

Биет нэгж

Ногдуулах онцгой албан татварын хэмжээ /төгрөгөөр/

2018 2019 2020 он ба түүнээс хойш

1 Хүнсний зориулалттай спирт

Согтууруулах ундааны үйлдвэрт худалдсан

1 литр 1 595 1 670 1 740

Эмийн үйлдвэр, хүн, мал эмнэлгийн хэрэгцээнд худалдсан

1 литр 1 450 1 450 1 450

бусад газарт худалдсан 1 литр 15 950 16 700 17 400

2

Бүх төрлийн цагаан архи, ликёр, кордиал ба спиртлэг бусад ундаа

25 хүртэл хатуулагтай 1 литр 3 190 3 335 3 480

25-40 хүртэл хатуулагтай 1 литр 6 380 6 670 6 960

40 ба түүнээс дээш хатуулагтай 1 литр 14 355 15 000 15 660

Бүх төрлийн коньяк, виски, ром, джин

25 хүртэл хатуулагтай 1 литр 7 975 8 340 8 700

25-40 хүртэл хатуулагтай 1 литр 15 950 16 700 17 400

40 ба түүнээс дээш хатуулагтай 1 литр 19 140 20 010 20 880

3 Үйлдвэрлэлийн аргаар боловсруулсан эх орны үйлдвэрийн шимийн архи 1 литр 320 335 350

4 Бүх төрлийн дарс

35 хүртэл хатуулагтай 1 литр 800 835 870

35 ба түүнээс дээш хатуулагтай 1 литр 7 180 7 505 7 830

5 Бүх төрлийн пиво 1 литр 320 335 350

6 Янжуур болон түүнтэй адилтгах бусад тамхи 100 ширхэг 3 830 4 000 4 180

7 Дүнсэн болон түүнтэй адилтгах задгай тамхи

1

килограмм 2 870 3 000 3 130

8 Автобензин

90 хүртэл октантай 1 тонн 0-15 950 0-15 950 0-15 950

90 ба түүнээс дээш октантай 1 тонн 0-17 400 0-17 400 0-17 400

9 Дизелийн түлш 1 тонн 0-21 750 0-21 750 0-21 750

2/6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэг:

“6.3.Энэ хуулийн 4.1.4-т заасан суудлын автомашин импортолсон бол үйлдвэрлэгдсэн оноос хойших хугацаа болон хөдөлгүүрийн цилиндрийн багтаамжийг харгалзан дараахь хэмжээгээр онцгой албан татвар ногдуулна:

Д/д Хөдөлгүүрийн цилиндрийн багтаамж /см3/

Ногдуулах онцгой албан татварын хэмжээ /төгрөгөөр/

Үйлдвэрлэгдсэн оноос хойших хугацаа /жилээр/

0-3 жил 4-6 жил 7-9 жил 10 ба түүнээс дээш жил

1 1500 ба түүнээс доош 750 000 1 600 000 3 350 000 10 000 000

2 1501-2500 2 300 000 3 200 000 5 000 000 11 700 000

3 2501-3500 3 050 000 4 000 000 6 700 000 13 350 000 4 3501-4500 6 850 750 8 000 000 10 850 000 17 500 000

5 4501 ба түүнээс дээш 14 210 000 27 200 000 39 150 000 65 975 000

4 дүгээр зүйл.Онцгой албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5, 7.1.6, 7.1.7 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

5 дугаар зүйл.Энэ хуулийн 1, 2, 4 дүгээр зүйл, 3 дугаар зүйлийн 2 дахь заалтыг 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс, 3 дугаар зүйлийн 1 дэх заалтыг 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тус тус дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
Төрийн мэдээлэл · 2017 · № 16 (973)706–708-р хуудас