Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 41
(806)
— 1535 —

Хөрөнгө оруулалтын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай

2013 оны 10 дугаар Улаанбаатар сарын 03-ны өдөр хот

КОНЦЕССЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл. Концессын тухай хуулийн 30 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 30.5 дахь хэсэг нэмсүгэй:

“30.5.Энэ хуулийн 30.1.3-т заасан татварын дэмжлэгийг татварын хууль тогтоомжид заасны дагуу, татварын хувь, хэмжээг болон татварын орчныг тогтворжуулах асуудлыг Хөрөнгө оруулалтын тухай хууль тогтоомжид заасны дагуу зохицуулна.”

2 дугаар зүйл. Концессын тухай хуулийн 30.1.3 дахь заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

“30.1.3.татварын болон бусад санхүүгийн дэмжлэг үзүүлэх;”

3 дугаар зүйл. Концессын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсгийн “30.1-д заасан” гэснийг “30.1.3-т зааснаас бусад” гэж өөрчилсүгэй.

4 дүгээр зүйл. Энэ хуулийг Хөрөнгө оруулалтын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2013 оны 10 дугаар Улаанбаатар сарын 03-ны өдөр хот

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ

1 дүгээр зүйл.Хөрөнгө оруулалтын тухай хуулийг дагаж мөрдөхөөс өмнө Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу зөвшөөрөл авсан гадаадын хөрөнгө оруулагчийг тухайн зөвшөөрөлд заасан хугацаа дуусах хүртэлх хугацаанд Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3.1.2-т заасан “хөрөнгө оруулагч” гэж

Төрийн мэдээлэл · 2013 · № 41 (806)1535-р хуудас