Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай
2013 оны 10 дугаар Улаанбаатар сарын 03-ны өдөр хот
1 дүгээр зүйл. Цөмийн энергийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгийн “Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа
үзэх бөгөөд энэ хугацаа дуусгавар болсноор тухайн хөрөнгө оруулагч нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн дагуу улсын бүртгэлд шинээр бүртгүүлнэ.
2 дугаар зүйл.Хөрөнгө оруулалтын тухай хуулийг дагаж мөрдөхөөс өмнө Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн дагуу байгуулсан тогтвортой байдлын гэрээ болон Ашигт малтмалын тухай хуулийн 29, 30 дугаар зүйлийн дагуу байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ нь уг гэрээнд заасан хугацаанд хүчин төгөлдөр байна.
3 дугаар зүйл.Энэ хуулийн 2 дугаар зүйлд заасан гэрээ байгуулсан хуулийн этгээдэд Хөрөнгө оруулалтын тухай хуулийн дагуу тогтворжуулах гэрчилгээ олгохгүй.
4 дүгээр зүйл.Хөрөнгө оруулалтын тухай хуулийг дагаж мөрдөхөөс өмнөх таван жилийн хугацаанд хэрэгжүүлсэн хөрөнгө оруулалтын төсөл нь мөн хуулийн 16 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан тохиолдолд тогтворжуулах гэрчилгээг Хөрөнгө оруулалтын тухай хуульд заасан хугацаагаар олгоно. Хөрөнгө оруулалтын дүнг аудитын байгууллагаар баталгаажуулсан санхүүгийн тайланд үндэслэн тогтооно.
5 дугаар зүйл.Энэ хууль батлагдахаас өмнө Монгол Улсын хуулийн этгээдийн 75 буюу түүнээс дээш хувийг эзэмшиж байгаа гадаадын төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигчийн эзэмших хувь, хэмжээнд өөрчлөлт ороход Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 21.1-д заасан нөхцөл үл хамаарна.
6 дугаар зүйл.Энэ хуулийг Хөрөнгө оруулалтын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай” гэснийг “Хөрөнгө оруулалтын тухай” гэж өөрчилсүгэй.
2 дугаар зүйл. Цөмийн энергийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
“30.1.Энэ хуулийн 15.1.2, 15.1.5-15.1.7-д заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн хөрөнгө оруулагч өөрөө хүсэлт гаргавал үйл ажиллагаа явуулах нөхцөлийг нь тодорхой хугацаанд тогтвортой байлгах зорилгоор түүнтэй хөрөнгө оруулалтын гэрээг 10 хүртэл жилийн хугацаатай байгуулж болох бөгөөд түүнд дараах зүйлийг тусгана:
30.1.1.татварын орчныг тогтвортой байлгах;
30.1.2.тусгай зөвшөөрөл эзэмшигч үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлийн үнээр борлуулах;
30.1.3.олсон орлогоо захиран зарцуулах эрхийг нь баталгаажуулах;
30.1.4.хөрөнгө оруулалтын хэмжээ, хугацаа; 30.1.5.ашигт малтмалыг хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд хохирол багатай олборлох;
30.1.6.байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх;
30.1.7.бусад төрлийн үйлдвэрлэл, үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэхгүй байх;
30.1.8.бүс нутгийг хөгжүүлэх, ажлын байр шинээр бий болгох;
30.1.9.учирсан хохирлыг нөхөн төлөх.”
3 дугаар зүйл. Цөмийн энергийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3 дахь хэсгийн “холбогдох” гэснийг “аюулгүй байдлын асуудал эрхэлсэн” гэж өөрчилсүгэй.
4 дүгээр зүйл. Энэ хуулийг Хөрөнгө оруулалтын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.