Хөрөнгө оруулалтын сангийн тухай
2013 оны 10 дугаар Улаанбаатар сарын 03-ны өдөр хот
1 дүгээр зүйл.Хуулийн зорилт 1.1.Энэ хуулийн зорилт нь хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулах сангийн үйл ажиллагаа эрхлэх, хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах, сангийн үйл ажиллагааг төрийн эрх бүхий байгууллагаас зохицуулах, хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл.Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль тогтоомж
2.1.Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль1, Иргэний хууль2 Үнэт цаасны зах зээлийн тухай хууль3, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл.Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн үйлчлэх хүрээ
3.1.Энэ хуулиар хөрөнгө оруулалтын санд тусгай зөвшөөрөл олгох, сангийн хөрөнгийг итгэмжлэн удирдах, сангийн хөрөнгөөр үйл ажиллагаа эрхлэх болон сангийн хөрөнгийг хадгалах, бүртгэх, хөрөнгө оруулагчийг мэдээллээр хангах, хөрөнгө оруулалтын санд үйлчилгээ үзүүлэх үнэт цаасны зах зээлийн зохицуулалт бүхий хуулийн этгээдийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулна.
1Монгол Улсын Үндсэн хууль- “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 1992 оны 1 дугаарт нийтлэгдсэн 2Иргэний хууль- “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2002 оны 7 дугаарт нийтлэгдсэн. 3Үнэт цаасны зах зээлийн тухай хууль- “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2013 оны 24 дугаарт нийтлэгдсэн.