Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 37
(1235)
— 2714 —

Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2022 оны 07 дугаар Улаанбаатар

сарын 01-ний өдөр хот

ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Зөрчлийн тухай хуулийн 15.8 дугаар зүйлийн

гарчгийн “Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн

туслалцааны тухай хууль зөрчих” гэснийг “Хууль зүйн туслалцааны тухай хууль зөрчих” гэж, мөн зүйлийн 1 дэх хэсгийн “Хэрэг шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа яллагдагч” гэснийг “Үнэ төлбөргүй хууль зүйн туслалцаа авах хүн” гэж тус тус өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.Энэ хуулийг Хууль зүйн туслалцааны тухай хууль

/Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Төрийн мэдээлэл · 2022 · № 37 (1235)2714-р хуудас