— 2715 —
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2022 оны 07 дугаар Улаанбаатар
сарын 01-ний өдөр хот
МОНГОЛ УЛСЫН ЗАСАГ ЗАХИРГАА, НУТАГ ДЭВСГЭРИЙН НЭГЖ, ТҮҮНИЙ
УДИРДЛАГЫН ТУХАЙ ХУУЛЬД
НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн
нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт доор дурдсан агуулгатай 72.1.6 дахь заалт нэмсүгэй:
“72.1.6.харьяалах нутаг дэвсгэртээ үнэ төлбөргүй хууль
зүйн туслалцаа үзүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэхтэй холбогдсон асуудлаар төрийн захиргааны төв байгууллагатай гэрээ байгуулж хамтран ажиллах, хэрэгжилтийг дүгнүүлэх.”
2 дугаар зүйл.Энэ хуулийг Хууль зүйн туслалцааны тухай хууль
/Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР