Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай
2022 оны 04 дүгээр Улаанбаатар
сарын 22-ны өдөр хот
1 дүгээр зүйл.Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2 дахь заалт, мөн зүйлийн 9.9 дэх хэсэг, 12 дугаар зүйлийн 12.1, 12.2, 12.3 дахь хэсэг, 32 дугаар зүйлийн 32.2.1 дэх заалт, мөн зүйлийн 32.5, 32.7 дахь хэсэг, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсгийн “нийслэл, сум,” гэснийг “сум, нийслэл,” гэж, 11 дүгээр зүйлийн 11.1, 11.6 дахь хэсэг, 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэг, 36 дугаар зүйлийн 36.2, 36.3 дахь хэсэг, 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсгийн “Хурлын Тэргүүлэгчид” гэснийг “Хурал” гэж, 19 дүгээр зүйлийн 19.4 дэх хэсгийн “нийслэл, сум, дүүрэг, баг,” гэснийг “сум, баг, нийслэл, дүүрэг,” гэж тус тус өөрчилсүгэй.
2 дугаар зүйл.Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсгийн “Тэргүүлэгчдийн” гэснийг хассугай.