Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
2015 оны 11 дүгээр Улаанбаатар сарын 26-ны өдөр хот
2015 оны 11 дүгээр Улаанбаатар сарын 26-ны өдөр хот
1 дүгээр зүйл.Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай
хуулийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсгийн “мөрийн хөтөлбөрөө” гэсний дараа “Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлалд нийцсэн эсэх болон уг хөтөлбөрийг” гэж нэмсүгэй.
2 дугаар зүйл.Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай
хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсгийг доoр дурдсанаар өөрчлөн найруулсугай.
“32.1.Нэр дэвшигч нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан
Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хүрээнд үзэл баримтлалаа тодорхойлсон сонгуулийн мөрийн хөтөлбөртэй байх бөгөөд мөрийн хөтөлбөр нь Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлалын биелэлтийг хангахад чиглэсэн байна.”
3 дугаар зүйл.Энэ хуулийг Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай
хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
1 дүгээр зүйл.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн
34 дүгээр зүйлийн 34.5 дахь хэсгийн “хөтөлбөрөө” гэсний дараа “Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлалд болон” гэж нэмсүгэй.
2 дугаар зүйл. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай
хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай.
“34.1.Нам, эвсэл болон бие даан нэр дэвшигч нь сонгуулийн
мөрийн хөтөлбөртэй байх бөгөөд мөрийн хөтөлбөр нь Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлалын биелэлтийг хангахад чиглэсэн байна.”