Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт, 5 дугаар зүйлийн 5.4, 5.6, 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай № 02
2021 оны 04 дүгээр Улаанбаатар
сарын 16-ны өдөр Дугаар 02 хот
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт, 5 дугаар зүйлийн 5.4, 5.6, 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх
маргааныг хянан шийдвэрлэсэн тухай
Үндсэн хуулийн цэцийн
хуралдааны танхим 18.20 цаг
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг
Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Одбаяр даргалж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Солонго /илтгэгч/, Г.Туулхүү, Г.Баясгалан, Ж.Эрдэнэбулган нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн даргаар Б.Баяржаргалыг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд иргэн
Д.Үүрцайх, Т.Доржханд, О.Мөнхсайхан нар болон Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд оролцов.
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Монгол
Улсын Их Хурлаас 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр баталсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт, 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Гучдугаар зүйлийн 2, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх; мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.6 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсгийн холбогдох заалтыг; мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Арван есдүгээр зүйлийн 1, Гучдугаар зүйлийн 2, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн холбогдох заалтыг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв.
Нэг. Нийслэлийн Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны оршин
суугч, иргэн Д.Үүрцайх, Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны оршин суугч, иргэн Т.Доржханд нар Үндсэн хуулийн цэцэд хандаж:
“... Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 12 дугаар сарын 24-ний
өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг баталсан билээ. Тус хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалтад ““нэр дэвшигч”