Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай
2021 оны 04 дүгээр Улаанбаатар
сарын 29-ний өдөр хот
1 дүгээр зүйл.Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай
хуулийн дараах хэсэг, заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт:
“3.1.2.“нэр дэвшигч” гэж Монгол Улсын Үндсэн хуулийн
Гучдугаар зүйлийн 2 дахь хэсэг, энэ хуульд заасан шаардлагыг хангаж Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшин бүртгүүлж, нэр дэвшигчийн үнэмлэх авсан Монгол Улсын иргэнийг;”
2/5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэг:
“5.4.Энэ хуулийн 3.1.2-т заасан шаардлага хангасан,
Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаагүй Монгол Улсын уугуул иргэн зөвхөн нэг удаа Ерөнхийлөгчөөр сонгогдох эрхтэй.”
2 дугаар зүйл.Энэ хуулийг 2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс
эхлэн дагаж мөрдөнө.
/Энэ хуульд Монгол Улсын Ерөнхийлөгч 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдөр бүхэлд нь хориг тавьсан./