Барилгын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
2022 оны 04 дүгээр Улаанбаатар
сарын 22-ны өдөр хот
1 дүгээр зүйл.Барилгын тухай хуулийн 33 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 33.1.23 дахь заалт нэмсүгэй:
“33.1.23.энэ хуулийн 20.2-т заасан барилга байгууламжийг барих барилгын ажлын зөвшөөрлийг олгох, ашиглалтад оруулах;”
2 дугаар зүйл.Барилгын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.5 дахь заалтын “зөвшөөрөл олгох” гэсний дараа “, ашиглалтад оруулах” гэж, 35 дугаар зүйлийн 35.1.6 дахь заалтын “барилгын ажлын зөвшөөрөл олгож” гэсний өмнө “Энэ хуулийн 32.1.5, 33.1.23-т зааснаас бусад” гэж тус тус нэмсүгэй.
3 дугаар зүйл.Барилгын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсгийн “нийслэл, сум,” гэснийг “сум, нийслэл,” гэж, 33 дугаар зүйлийн 33.1.23 дахь заалтын дугаарыг “33.1.24” гэж тус тус өөрчилсүгэй.
4 дүгээр зүйл.Барилгын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсгийн “Тэргүүлэгчдийн” гэснийг хассугай.