Байгалийн ургамлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2022 оны 04 дүгээр Улаанбаатар
сарын 22-ны өдөр хот БАЙГАЛИЙН УРГАМЛЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Байгалийн ургамлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
“3.Ургамлыг өвчин, хөнөөлт мэрэгч амьтан, хөнөөлт шавьж, хими, биологийн бодисын хортой нөлөөллөөс хамгаалах, хорио цээр тогтоох ажлыг сум, дүүргийн Засаг дарга орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийж гүйцэтгэнэ.”
2 дугаар зүйл.Байгалийн ургамлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “бүх шатны Засаг дарга улсын төсвийн хөрөнгөөр,” гэснийг “сум, дүүргийн Засаг дарга орон нутгийн төсвийн хөрөнгөөр,” гэж, 71 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн “улсын төсвөөс” гэснийг “улсын болон орон нутгийн төсвөөс” гэж, 8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “тогтооно.” гэснийг “тогтоож, хэрэгжилтийг хянана.” гэж, 14 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн “дүүрэг, баг,” гэснийг “баг, дүүрэг,” гэж тус тус өөрчилсүгэй.