Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
2022 оны 04 дүгээр Улаанбаатар
сарын 22-ны өдөр хот
1 дүгээр зүйл.Байгаль орчныг хамгаалах тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах заалт нэмсүгэй:
1/16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт:
“7/Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 18.1-д заасан байгалийн баялгийн нөөц ашигласны төлбөрийн орлогоос байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх газрын хэмжээ, байршлыг баг, хорооны иргэдийн Нийтийн Хурал болон сумын Засаг даргаас санал авч тогтооно.”
2/18 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 6 дахь заалт:
“6/бусдын эзэмшил, ашиглалтад олгоогүй хадлангийн болон тариалангийн талбай, бэлчээр, уст цэгийг хамгаалах, ашиглах хуваарь гаргаж зохицуулах.”
2 дугаар зүйл.Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4 дэх заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай: “4/байгаль хамгаалагчийг энэ хуулийн 26 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт заасан нормативын дагуу сум, дүүргийн Засаг даргын саналыг харгалзан аймаг, нийслэлийн байгаль орчны албаны дарга.”
3 дугаар зүйл.Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн “32.2-т” гэснийг “64.2.5-т” гэж, 50 дугаар зүйлийн 11 дэх хэсгийн “дүүрэг, баг,” гэснийг “баг, дүүрэг,” гэж, 54 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн “нийслэл, сум,” гэснийг “сум, нийслэл,” гэж тус тус өөрчилсүгэй.
4 дүгээр зүйл.Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтыг хүчингүй болсонд тооцсугай.