— 1522 —
Бүсчилсэн хөгжлийн удирдлага зохицуулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2022 оны 04 дүгээр Улаанбаатар
сарын 22-ны өдөр хот
БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН УДИРДЛАГА ЗОХИЦУУЛАЛТЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Бүсчилсэн хөгжлийн удирдлага зохицуулалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2 дахь заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
“8.1.2.бүс нутгийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран тухайн бүсийг хөгжүүлэх зорилт, арга хэмжээг тодорхойлж улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө, хөгжлийн зорилтот хөтөлбөр, Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд тусгуулах арга хэмжээ авах;”
МОНГОЛ УЛСЫН
ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР