Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 9
(918)
— 854 —

Барилгын тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай

барилга архитектурын эх загвар /эскиз/ зураг, барилгын материалыг дур мэдэн өөрчилсөн иргэнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 25 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;

50.1.4.барилгын ажлын явцад болон ажлын байранд

хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандарт зөрчсөн тохиолдолд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 36 дугаар зүйлд заасны дагуу хариуцлага хүлээлгэж, торгууль оногдуулах;

50.1.5.энэ хуулийн 19 дүгээр зүйлд заасан барилгын үйл

ажиллагааны тусгай зөвшөөрөл аваагүй, мөн хуулийн 21 дүгээр зүйлд заасан барилгын салбарын нэгдсэн санд бүртгүүлээгүй барилгын үйл ажиллагаа эрхэлсэн иргэнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 25 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;

50.1.6.энэ хуулийн 14.1.4, 37.1.1, 37.1.2, 37.1.3, 37.1.4, 37.1.5,

37.1.6, 37.1.7, 37.1.8, 37.1.17, 37.4, 37.5, 37.6, 37.8, 41.1, 41.3-т заасан үүргээ биелүүлээгүй барилгын ажлын захиалагчийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 25 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;

50.1.7.энэ хуулийн 12.1, 14.1.4, 38.1, 38.4-т заасан үүргээ

биелүүлээгүй зураг төсөл зохиогчийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 25 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;

50.1.8.энэ хуулийн 8.4, 14.1.4, 14.6, 16.1, 40.1, 40.3-т заасан

үүргээ биелүүлээгүй барилгын ажил гүйцэтгэгчийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 25 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр барилгын хяналтын улсын байцаагч торгох;

50.1.9.энэ хуулийн 46.1, 46.4-т заасан үүргээ биелүүлээгүй

барилга байгууламжийг ашиглагч, эзэмшигчийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр барилгын техникийн хяналтын улсын байцаагч торгох;

50.1.10.энэ хуулийн 45 дугаар зүйлд заасныг зөрчсөн гадаадын

иргэн, хуулийн этгээдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 25 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр барилгын техникийн хяналтын улсын байцаагч торгох.

50.2.Барилгын хууль тогтоомж зөрчигчид торгууль оногдуулсан нь

тухайн зөрчлийг арилгах, зөрчлийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.

Төрийн мэдээлэл · 2016 · № 9 (918)854-р хуудас