Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 9
(918)
— 855 —

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай

50.3.Энэ хуульд заасан үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор

биелүүлээгүй албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсийг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, гаргасан шийдвэрийг нь шүүгч хүчингүй болгон, бусдад учруулсан хохирлыг нь нөхөн төлүүлнэ.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2016 оны 02 дугаар Улаанбаатар сарын 05-ны өдөр хот

БАРИЛГЫН ТУХАЙ ХУУЛЬ
/ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/-ИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ

1 дүгээр зүйл.

1.1.Энэ хуулийг дагаж мөрдөх өдрөөс өмнө олгосон барилгын ажлын

зөвшөөрлийг барилга байгууламжийг ашиглалтад хүлээлгэн өгч, гэрчилгээ олгох өдөр хүртэл, барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг тухайн гэрчилгээнд заасан хугацаа дуустал тус тус хүчин төгөлдөр байна.

2 дугаар зүйл.

2.1.Энэ хуулийг Барилгын тухай хууль /Шинэчилсэн найруулга/

хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2016 оны 02 дугаар Улаанбаатар сарын 05-ны өдөр хот

БАРИЛГЫН ТУХАЙ ХУУЛЬ
ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦОХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.2008 оны 02 дугаар сарын 05-ны өдөр баталсан

Барилгын тухай хуулийг хүчингүй болсонд тооцсугай.

2 дугаар зүйл.Энэ хуулийг Барилгын тухай хууль /Шинэчилсэн

найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Төрийн мэдээлэл · 2016 · № 9 (918)855-р хуудас