— 1391 —
Ирээдүйн өв сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2022 оны 04 дүгээр Улаанбаатар
сарын 29-ний өдөр хот
ИРЭЭДҮЙН ӨВ САНГИЙН ТУХАЙ
ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Ирээдүйн өв сангийн тухай хуулийн 91 дүгээр
зүйлийн 91.4 дэх хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
“91.4.Хүүхдийн эцэг, эх, хууль ёсны асран хамгаалагч, харгалзан
дэмжигч хүсвэл сард нэг удаа хүсэлт гаргаж, энэ хуулийн 91.1-д заасан мөнгөн хуримтлалыг 100 хувь мөнгөн хэлбэрээр авах эрхтэй.”
2 дугаар зүйл.Энэ хуулийг Монгол Улсын 2022 оны төсвийн тухай
хуульд өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР