Нийгмийн даатгалын шимтгэлээ өөрөө хариуцан төлсөн зарим даатгуулагчийн шимтгэлийн 50 хувийг буцаан олгох тухай
2022 оны 04 дүгээр Улаанбаатар
сарын 29-ний өдөр хот
1 дүгээр зүйл.1,000,000 /нэг сая/ ба түүнээс доош төгрөгийн
нийгмийн даатгалын шимтгэл ногдуулах сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос албан журмаар болон сайн дураар даатгуулсан даатгуулагч /Монгол Улсын иргэн/-д өөрийнх нь 2022 оны 5-12 дугаар сард хариуцан төлсөн тэтгэврийн, тэтгэмжийн, ажилгүйдлийн, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийн 50 хувийг сар бүр буцаан олгоно.
2 дугаар зүйл.Даатгуулагчид буцаан олгох нийгмийн даатгалын
шимтгэлийн зардлыг улсын төсвөөс сар бүр Нийгмийн даатгалын санд шилжүүлнэ.
3 дугаар зүйл.Энэ хуульд заасан нийгмийн даатгалын шимтгэлийг
буцаан олгох, бүртгэх, тайлагнах, хяналт тавихтай холбогдсон журмыг Засгийн газар батална.
4 дүгээр зүйл.Энэ хуулийг Монгол Улсын 2022 оны төсвийн тухай
хуульд өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.