Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 19
(1217)
— 1392 —

Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2022 оны 04 дүгээр Улаанбаатар

сарын 29-ний өдөр хот

ИРЭЭДҮЙН ӨВ САНГИЙН 2022 ОНЫ ТӨСВИЙН
ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ
ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай

хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн “2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 100,000 /нэг зуун мянга/ төгрөгийг сар бүр мөнгөн хэлбэрээр, 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд 50,000 /тавин мянга/ төгрөгийг сар бүр мөнгөн хэлбэрээр тус тус олгож болно.” гэснийг “уг хуримтлалаас 100,000 /нэг зуун мянга/ төгрөгийг сар бүр хүсэлтийн дагуу мөнгөн хэлбэрээр олгож болно.” гэж өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.Энэ хуулийг Монгол Улсын 2022 оны төсвийн тухай

хуульд өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Төрийн мэдээлэл · 2022 · № 19 (1217)1392-р хуудас