Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 19
(1217)
— 1393 —

Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2022-2023 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах үндсэн чиглэл батлах тухай № 16

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2022 оны 04 дүгээр Улаанбаатар

сарын 29-ний өдөр Дугаар 16 хот

Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг

2022-2023 онд биржээр олон нийтэд нээлттэй

худалдах үндсэн чиглэл батлах тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх

хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5, 6 дахь заалт, Банкны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.“Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2022-2023 онд

биржээр олон нийтэд нээлттэй худалдах үндсэн чиглэл”-ийг 1 дүгээр хавсралтаар, “Төрийн өмчит банкны хувьцааг 2022-2023 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах үндсэн чиглэл”-ийг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Үндсэн чиглэлд заасан хуулийн этгээдийн энгийн хувьцааг

нэмж гаргах, биржээр олон нийтэд нээлттэй худалдаж, нээлттэй хувьцаат компани болгон өөрчлөн байгуулах ажлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулахыг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/, Монголбанк /Б.Лхагвасүрэн/-нд даалгасугай.

3.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Монгол

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо /Ж.Ганбаатар/-нд үүрэг болгосугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР

Монгол Улсын Их Хурлын 2022 оны

16 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт

ТӨРИЙН ӨМЧИТ ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ХУВЬЦААГ 2022-2023 ОНД БИРЖЭЭР ОЛОН НИЙТЭД НЭЭЛТТЭЙ
ХУДАЛДАХ ҮНДСЭН ЧИГЛЭЛ

Нэг.Үндсэн чиглэлийн зорилго

1.1.Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг биржээр олон

нийтэд нээлттэй худалдах үндсэн чиглэл /цаашид “Үндсэн чиглэл” гэх/-ийн зорилго нь төрийн өмчит хуулийн этгээдийг нэмж хувьцаа гарган биржээр нээлттэй арилжаалах замаар олон нийтийн хяналтад оруулах, санхүүгийн сахилга бат, засаглалыг сайжруулах, үйл ажиллагааны тогтвортой, ил тод байдлыг хангахад оршино.

Хоёр.Хувьцааг биржээр олон нийтэд нээлттэй худалдахад баримтлах үндсэн зарчим

2.1.Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг биржээр олон нийтэд нээлттэй худалдах бодлогыг хэрэгжүүлэхэд дараах үндсэн зарчмыг баримтална:

2.1.1.төрийн өмчит хуулийн этгээдийг олон нийтэд

нээлттэй хувьцаат компани болгох замаар ил тод байдлыг хангаж, санхүүгийн сахилга батыг сайжруулж, олон нийтийн хяналтад оруулах;

2.1.2.өрсөлдөөний зарчмаар хувийн хэвшил бие даан

гүйцэтгэх боломжтой салбарт төр аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхгүй байж, тухайн салбарыг зах зээлийн зарчмаар хөгжих боломжийг хангах;

2.1.3.зах зээл дэх төрийн оролцоог багасгах; 2.1.4.төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг биржээр

худалдах үйл ажиллагааг хууль, эрх зүйн хүрээнд ил тод, нээлттэй хэрэгжүүлэх.

Гурав.Үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх зохион байгуулалт,

арга, хэлбэр

3.1.Үндсэн чиглэлийг дараах зохион байгуулалттайгаар хэрэгжүүлнэ:

3.1.1.Засгийн газар энэхүү Үндсэн чиглэлд заасан төрийн

өмчит хуулийн этгээдийг нэмж хувьцаа гаргах, биржээр олон нийтэд нээлттэй арилжаалах ажлыг зохион байгуулж, үр дүнг Улсын Их Хуралд тайлагнах;

3.1.2.компанийн үнэлгээг тогтоох, энгийн хувьцааг нийтэд

санал болгох үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд хөндлөнгийн, хараат бус хувийн хэвшлийн компанийг нээлттэй сонгон шалгаруулах;

3.1.3.Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд заасан

журмын дагуу энгийн хувьцааг нийтэд санал болгох ажиллагааг Засгийн газар 2023 оны 06 дугаар сарын 30-ны дотор багтаан эхлүүлэх шийдвэрийг гаргах;

3.1.4.Үндсэн чиглэлд заасан төрийн өмчит хуулийн

этгээдийг нээлттэй хувьцаат компани болгох, энгийн хувьцааг нийтэд санал болгох ажиллагааг ил тод, нээлттэй зохион байгуулах ажлыг төрийн өмчийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага тухайн компанийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгчтэй хамтран хэрэгжүүлэх;

3.1.5.төрийн өмчит хуулийн этгээдийн энгийн хувьцааны

34 хүртэлх хувийн хувьцааг нэмж гарган биржээр олон нийтэд нээлттэй арилжих бөгөөд төрийн эзэмшил 66 хувиас багагүй байх;

3.1.6.олон нийтэд нээлттэй хувьцаат компани хэлбэрт

шилжүүлэх хуулийн этгээдийн зах зээлийн үнэлгээг нарийвчлан тогтоосны үндсэн дээр хэрэгжүүлэх;

3.1.7.нэмж хувьцаа гарган биржээр олон нийтэд нээлттэй

худалдах замаар татан төвлөрүүлсэн хөрөнгөөр компанийн өөрийн хөрөнгийг нэмэгдүүлж, орлого олох үндсэн үйл ажиллагаа, үр ашгийг сайжруулах төсөл арга хэмжээнд ашиглах.

3.2.Үндсэн чиглэлийн 3.1.6-д заасан үнэлгээний зардлыг тухайн

хуулийн этгээд санхүүжүүлнэ.

Дөрөв.Энгийн хувьцаа нэмж гарган биржээр олон нийтэд

нээлттэй худалдах төрийн өмчит хуулийн этгээд

4.1.Доор дурдсан төрийн өмчит хуулийн этгээдийн 34 хүртэлх

хувийн энгийн хувьцааг нэмж гарган Монголын хөрөнгийн биржээр олон нийтэд нээлттэй худалдан нээлттэй хувьцаат компани болгоно:

4.1.1.“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК ;

4.1.2.“Монголын цахилгаан холбоо” ХК ;

4.1.3.“Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК;

4.1.4.“Мэдээлэл, технологийн үндэсний парк” ТӨҮГ ;

4.1.5.“Үндэсний давхар даатгал” ХК ;

4.1.6.“Баянчандмань-АЗЗА” ТӨХК ;

4.1.7.“Налайх-АЗЗА” ТӨХК ;

4.1.8.“Архангай-АЗЗА” ТӨХК;

4.1.9.“Багануур-АЗЗА” ТӨХК;

4.1.10.“Булган-АЗЗА” ТӨХК;

4.1.11.“Говь-Алтай-АЗЗА” ТӨХК;

4.1.12.“Дархан-АЗЗА” ТӨХК ;

4.1.13.“Дорноговь-АЗЗА” ТӨХК;

4.1.14.“Завхан-АЗЗА” ТӨХК ;

4.1.15.“Орхон-АЗЗА” ТӨХК ;

4.1.16.“Өвөрхангай-АЗЗА” ТӨХК ;

4.1.17.“Сэлэнгэ-АЗЗА” ТӨХК;

4.1.18.“Талын зам” ТӨХК;

4.1.19.“Төв-АЗЗА” ТӨХК ;

4.1.20.“Увс-АЗЗА” ТӨХК;

4.1.21.“Харгуй” ТӨХК ;

4.1.22.“Хархорин-АЗЗА” ТӨХК;

4.1.23.“Ховд-АЗЗА” ТӨХК ;

4.1.24.“Хөвсгөл-АЗЗА” ТӨХК ;

4.1.25.“Эрдэнэсант-АЗЗА” ТӨХК .

--o0o--

Монгол Улсын Их Хурлын 2022 оны

16 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт

ТӨРИЙН ӨМЧИТ БАНКНЫ ХУВЬЦААГ 2022-2023 ОНД
БИРЖЭЭР ОЛОН НИЙТЭД НЭЭЛТТЭЙ ХУДАЛДАХ
ҮНДСЭН ЧИГЛЭЛ

Нэг.Үндсэн чиглэлийн зорилго

1.1.Төрийн өмчит банкны хувьцааг олон нийтэд нээлттэй хувьцаат

компанийн хэлбэрт шилжүүлэх үндсэн чиглэл /цаашид “Үндсэн чиглэл” гэх/-ийн зорилго нь Банкны тухай хуулийн хэрэгжилтийг хангах, төрийн өмчит банкийг нэмж хувьцаа гарган биржээр нээлттэй арилжаалах замаар олон нийтийн хяналтад оруулах, санхүүгийн сахилга бат, засаглалыг сайжруулах, үйл ажиллагааны тогтвортой, ил тод байдлыг хангахад оршино.

Хоёр.Хувьцааг биржээр олон нийтэд нээлттэй худалдахад

баримтлах үндсэн зарчим

2.1.Төрийн өмчит банкны хувьцааг биржээр олон нийтэд нээлттэй

худалдах бодлогыг хэрэгжүүлэхдээ дараах үндсэн зарчмыг баримтална:

2.1.1.төрийн өмчит банкийг олон нийтэд нээлттэй

хувьцаат компани болгох замаар ил тод байдлыг хангаж, санхүүгийн сахилга батыг сайжруулж, олон нийтийн хяналтад оруулах;

2.1.2.банкны үйл ажиллагааны тасралтгүй, хэвийн

байдлыг хангаж харилцагч, хадгаламж эзэмшигчдийн хууль ёсны эрх ашгийг бүрэн хамгаалах;

2.1.3.зах зээл дэх төрийн оролцоог багасгаж, зах зээлийн

өрсөлдөөнийг дэмжих;

2.1.4.төрийн өмчит банкны хувьцааг биржээр худалдах

үйл ажиллагааг хууль, эрх зүйн хүрээнд ил тод, нээлттэй хэрэгжүүлэх.

Гурав.Үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх арга, хэлбэр

3.1.Үндсэн чиглэлийг дараах үе шаттайгаар хэрэгжүүлнэ:

3.1.1.Засгийн газар Монголбанктай хамтран төрийн

өмчит банкийг олон нийтэд нээлттэй хувьцаат компани хэлбэрт шилжүүлэх хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж, үр дүнг Монгол Улсын Их Хуралд тайлагнах;

3.1.2.төрийн өмчит банкны хэлбэрийг өөрчлөх үйл

ажиллагааг хууль тогтоомжийн хүрээнд ил тод, нээлттэй зохион

байгуулах ажлыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гүйцэтгэж, төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад холбогдох мэдээллийг хүргүүлэх;

3.1.3.төрийн өмчит банкны нийгэм, эдийн засагт эзэлж

байгаа байр суурь, түүний үйл ажиллагаанд тохируулан нэмж хувьцаа гаргах замаар хэрэгжүүлэх;

3.1.4.төрийн өмчит банкийг олон нийтэд нээлттэй

хувьцаат компани хэлбэрт шилжүүлэхдээ хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаалж, тухайн банкны өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх;

3.1.5.олон нийтэд нээлттэй хувьцаат компани хэлбэрт

шилжүүлэх банкны зах зээлийн үнэлгээг нарийвчлан тогтоосны үндсэн дээр хэрэгжүүлэх;

3.1.6.төрийн өмчит банкны нэмж гаргасан хувьцааны

орлогыг тухайн банкны өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэхэд ашиглах.

3.2.Үндсэн чиглэлийн 3.1.5-д заасан үнэлгээний зардлыг тухайн

банк санхүүжүүлнэ.

Дөрөв.Энгийн хувьцаа нэмж гарган биржээр олон нийтэд

нээлттэй худалдах төрийн өмчит банк

4.1.Олон нийтэд нээлттэй хувьцаат компани хэлбэрт шилжүүлэх

төрийн өмчит банк нь “Төрийн банк” хязгаарлагдмал хариуцлагатай компани байна.

4.2.Төрийн өмчит банкны нийт хувьцааны төрийн эзэмшил нь

80 хувиас доошгүй байх бөгөөд нийт хувьцааны 20 хүртэлх хувийг үе шаттайгаар олон нийтэд нээлттэй арилжаална.

- -o0o- -

«Төрийн мэдээлэл» № 19, 1399-р хуудасны скан«Төрийн мэдээлэл» № 19, 1400-р хуудасны скан«Төрийн мэдээлэл» № 19, 1401-р хуудасны скан«Төрийн мэдээлэл» № 19, 1402-р хуудасны скан«Төрийн мэдээлэл» № 19, 1403-р хуудасны скан«Төрийн мэдээлэл» № 19, 1404-р хуудасны скан«Төрийн мэдээлэл» № 19, 1405-р хуудасны скан
Төрийн мэдээлэл · 2022 · № 19 (1217)1393–1405-р хуудас