Хүүхдийн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай № 17
2022 оны 04 дүгээр Улаанбаатар
сарын 29-ний өдөр Дугаар 17 хот
Хүүхдийн цэцэрлэгийн хүртээмжийг
нэмэгдүүлэх талаар авах зарим
арга хэмжээний тухай
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх
хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.2022-2023 оны хичээлийн жилээс нийслэл Улаанбаатар хотын
цэцэрлэгийн насны хүүхдийг хамран сургах тойргийн цэцэрлэгт бүрэн хамруулах, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/-т даалгасугай:
1/цэцэрлэгийн хүртээмж багатай, төрийн өмчийн
цэцэрлэгт нэмэлт элсэлт авах боломжгүй байршилд төрийн бус өмчийн цэцэрлэг ажиллуулж, хамран сургах тойргийн хүүхдийг элсүүлсэн тохиолдолд нэг хүүхдэд ногдох хувьсах зардлыг 2 дахин нэмэгдүүлсэн дүнгээр хүүхдийн хоолны зардлын хамт санхүүжүүлэх;
2/хувийн хэвшлийн аж ахуйн нэгж дэргэдээ цэцэрлэг
ажиллуулах санаачилгыг дэмжих.