Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай
2020 оны 08 дугаар Улаанбаатар сарын 28-ны өдөр хот
2020 оны 08 дугаар Улаанбаатар сарын 28-ны өдөр хот
1 дүгээр зүйл.Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 51 дүгээр зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
“51 дүгээр зүйл.Ирээдүйн өв сангийн хөрөнгийг 2025 он хүртэл Засгийн газрын гадаад өрийн дарамтыг харгалзан санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага төрийн сангийн нэгдсэн дансыг удирдах, мөнгөн хөрөнгийн нэгдсэн удирдлагыг хэрэгжүүлэх чиг үүргийн хүрээнд хуримтлуулна.”
2 дугаар зүйл.Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 52 дугаар зүйлийн “энэ хуулийн 51 дүгээр зүйлд заасны дагуу Корпораци бие даан тогтвортой үйл ажиллагаа явуулах бүтэц, чадамжтай болсноор” гэснийг “2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс” гэж өөрчилсүгэй.
3 дугаар зүйл.Энэ хуулийг баталсан өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
1 дүгээр зүйл.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 41.1.16 дахь заалт нэмсүгэй:
“41.1.16.Монгол Улсын Хөгжлийн банкнаас гаргасан нэхэмжлэл.”