Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
2020 оны 07 дугаар Улаанбаатар сарын 07-ны өдөр хот
2020 оны 07 дугаар Улаанбаатар сарын 07-ны өдөр хот
1 дүгээр зүйл.Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуулийн 1 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 10 дахь заалт нэмсүгэй:
“10/Соёлын яам;”
2 дугаар зүйл.Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 8 дахь заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
8/Боловсрол, шинжлэх ухааны яам;
3 дугаар зүйл.Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 10, 11, 12, 13 дахь заалтын дугаарыг “11, 12, 13, 14” гэж тус тус өөрчилсүгэй.
4 дүгээр зүйл.Энэ хуулийг 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
1 дүгээр зүйл.Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн 1 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 13 дахь заалт нэмсүгэй:
“13/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Соёлын сайд;”
2 дугаар зүйл.Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 11 дэх заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай: