Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 27
(1129)
— 1480 —

Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай

4/13 дугаар зүйлийн 13.1.13 дахь заалт:

“13.1.13.улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд шаардлагатай мэргэжилтэй ажилтан бэлтгэх, цэргийн алба хаагчдыг мэргэшүүлэх, мэргэжил эзэмшүүлэх сургалтыг зохион байгуулах журмыг мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй хамтран батална.”

2 дугаар зүйл.Зэвсэгт хүчний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

“7.3.Зэвсэгт хүчин нь Зэвсэгт хүчний Жанжин штаб, төрлийн цэргийн командлал, барилга-инженерийн цэргийн удирдах байгууллага, төрөл, тусгай мэргэжлийн болон кибер аюулгүй байдлын, ар тал, техникийн нэгтгэл, анги, салбар, цэргийн цагдаа, эмнэлэг, хангалт үйлчилгээний байгууллага, иргэн-цэргийн харилцааг зохицуулах нэгжтэй байна.”

3 дугаар зүйл.Зэвсэгт хүчний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн “хуурай замын цэрэг, агаарын цэргээс” гэснийг “хуурай замын цэрэг, агаарын цэрэг, барилга-инженерийн цэрэг, кибер аюулгүй байдлын цэрэг болон тусгай хүчний цэргээс” гэж өөрчилсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2020 оны 07 дугаар Улаанбаатар сарын 07-ны өдөр хот

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн дараах хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

1/18 дугаар зүйлийн 3 дахь хэсэг:

“3.Засгийн газрын бүтцэд доор дурдсан яам ажиллана:

Ерөнхий чиг үүргийн:

1/Байгаль орчин, аялал жуулчлалын яам; 2/Батлан хамгаалах яам;

3/Гадаад харилцааны яам; 4/Сангийн яам; 5/Хууль зүй, дотоод хэргийн яам; 6/Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам;

Чиглэлийн:

7/Барилга, хот байгуулалтын яам; 8/Боловсрол, шинжлэх ухааны яам; 9/Зам, тээврийн хөгжлийн яам; 10/Соёлын яам; 11/Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам; 12/Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам; 13/Эрчим хүчний яам; 14/Эрүүл мэндийн яам.”

2/20 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэг:

“4.Монгол Улсын Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд дараах асуудал хамаарна:

-төрийн өмчийн бодлого; -цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энерги ашиглах бодлого;

-тагнуул, сөрөг тагнуул, терроризмаас урьдчилан сэргийлэх асуудал;

-төрийн тусгай хамгаалалтын асуудал; -нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх бодлого; -мэргэжлийн спортын хөгжлийн асуудал.

5.Засгийн газрын гишүүн доор дурдсан хүрээний бодлогын төлөвлөлт, боловсруулалт, удирдлага, зохицуулалт болон дүн шинжилгээ хийх, үнэлгээ өгөх ажлыг эрхэлнэ:

1/Монгол Улсын Шадар сайд:

-гамшгаас хамгаалах асуудал; -хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаатай холбоотой шуурхай асуудал;

-стандартчилал, хэмжил зүйн асуудал; -тохирлын үнэлгээний итгэмжлэлийн асуудал;

-шударга өрсөлдөөнийг дэмжих, хянан зохицуулах асуудал; -хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах асуудал; -тодорхой салбарын мэргэжлийн хяналтын асуудал; -чөлөөт бүсийн хөгжлийн асуудал; -төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаа;

-агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагаа хэрэгжүүлэх асуудал.

2/Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга:

-хөгжлийн бодлого, төлөвлөлт; -эдийн засгийн тэргүүлэх чиглэл, салбарыг тодорхойлж, салбар, дэд бүтцийн зохистой харьцааг тогтоох асуудал;

-хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлого; -гадаадын хөрөнгө оруулалтын бодлого, зохицуулалт, бүртгэл; -концесс, төр, хувийн хэвшлийн түншлэлийн бодлого; -харилцаа холбоо, мэдээллийн технологийн асуудал; -Засгийн газрын шийдвэрийн биелэлт; -Засгийн газрын дотоод мэдээлэл; -Засгийн газраас Улсын Их Хуралтай харилцах асуудал; -төрийн албаны хүний нөөцийн асуудал; -орон нутгийн хөгжлийн нэгдсэн бодлого; -орон нутгийн засаг захиргааны зохион байгуулалт, удирдлага; -Засаг даргын үйл ажиллагааг удирдлага, зохицуулалтаар хангах асуудал;

-иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд үзүүлэх мэргэжил, арга зүйн туслалцаа;

-агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагаа хэрэгжүүлэх асуудал.

3/Байгаль орчин, аялал жуулчлалын сайд:

-ногоон хөгжлийн бодлого; -байгаль орчныг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх болон экологийн бодлого; -газар зохион байгуулалт болон усны нэгдсэн бодлого; -цөлжилттэй тэмцэх болон ойжуулалтын асуудал; -усны нөөцийг нэмэгдүүлэх, ашиглалтыг сайжруулах асуудал;

-ургамал, ан амьтны нөөцийг хамгаалах асуудал, мэдээллийн сан;

-байгаль орчны шинжилгээ, ус, цаг уур болон байгалийн болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх, экологийн аюулгүй байдлыг хангах асуудал;

-биоаюулгүй байдлын бодлогын асуудал; -аялал жуулчлалын бодлого; -салбарын үйлдвэрлэл, үйлчилгээ, ажлын байрыг нэмэгдүүлэх асуудал;

-агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагаа хэрэгжүүлэх асуудал.

4/Батлан хамгаалахын сайд:

-улсыг батлан хамгаалах бодлого болон цэргийн бодлого; -зэвсэгт хүчнийг чадваржуулах бодлого; -энхийг дэмжих ажиллагаанд оролцох бэлтгэл хангуулах асуудал;

-агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагаа хэрэгжүүлэх асуудал.

5/Гадаад харилцааны сайд:

-гадаад улс, олон улсын байгууллагатай улс төрийн талаарх хамтын ажиллагаа;

-гадаад эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагаа; -гадаад худалдааны бодлого; -гадаадад байгаа Монгол Улсын иргэн, бизнесийн эрх ашгийг хамгаалах асуудал;

-гадаад улс, олон улсын байгууллагатай хийх гэрээ, хэлэлцээрийн асуудал болон байгуулсан гэрээ, хэлэлцээрийн явцад тавих хяналт;

-гадаад улс, олон улсын байгууллагатай хүмүүнлэгийн чиглэлээрх хамтын ажиллагаа;

-дипломат, албан зэргийн виз, консулын асуудал; -гадаад сурталчилгаа; -агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагаа хэрэгжүүлэх асуудал.

6/Сангийн сайд:

-макро эдийн засгийн бодлогын төлөвлөлт, зохицуулалт; -санхүүгийн зах зээл, төсвийн орлого, зарлага, өрийн удирдлагын асуудал;

-нэгдсэн төсвийн талаарх судалгаа, төлөвлөлт; -улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэлийн асуудал;

-төсвийн хөрөнгө оруулалтын бодлого, зохицуулалт, санхүүжилтийн үйл ажиллагаа;

-улсын болон орон нутгийн төсвийн зарцуулалтын хяналт; -зээл, тусламжийн нэгдсэн бодлого; -нягтлан бодох бүртгэлийн бодлого; -гаалийн бодлого; -татварын бодлого; -даатгалын бодлого; -хилийн боомтын хөгжлийн асуудал; -төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах бодлого;

-агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагаа хэрэгжүүлэх асуудал.

7/Хууль зүй, дотоод хэргийн сайд:

-эрх зүйн шинэтгэлийн бодлого; -хууль тогтоомжийн системчлэл, мэдээлэл, эрх зүйн сургалт, сурталчилгаа, судалгаа;

-эрх зүйн туслалцаа; -улсын хил хамгааллын асуудал; -цагдаа, нийгмийн дэг журам сахиулах, гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх асуудал;

-шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа; -Засгийн газраас шүүх, прокурорын байгууллага, хуульчдын олон нийтийн байгууллагатай харилцах асуудал;

-төрөөс сүм хийдтэй харилцах асуудал; -иргэний харьяалал, цагаачлалын асуудал; -энгийн зэргийн виз, Монгол Улсад орох, гарах, оршин суух гадаадын иргэний асуудал;

-төрийн захиргааны байгууллагын шийдвэрийн хууль зүйн үндэслэлийн хяналт;

-иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл; -хэвлэл, мэдээллийн хэрэгслийн бүртгэл; -оюуны өмч, патент, зохиогчийн эрхийн асуудал; -архивын талаар төрөөс баримтлах бодлого; -агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагаа хэрэгжүүлэх асуудал.

8/Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд:

-хүн амын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал; -нийгмийн халамжийн бодлого; -нийгмийн даатгалын бодлого; -хүүхэд, залуучууд, эмэгтэйчүүд, ахмадын болон гэр бүлийн хөгжлийн асуудал;

-жендэрийн хөгжлийн асуудал; -хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн асуудал; -хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажилгүйдлийг багасгах, ядуурлыг бууруулах бодлого;

-хөдөлмөрийн нөхцөл, ажиллагчдын цалин, амьдралын өртгийн талаарх асуудал;

-хөдөлмөрийн харилцаа, Засгийн газар, эзэд, Үйлдвэрчний эвлэлийн гурван талт түншлэл, хөдөлмөрийн хамтын маргааны зохицуулалтын асуудал;

-хөдөлмөрийн зах зээлийн зохицуулалт; -хөдөлмөрийн биржийн асуудал; -Монгол Улсад хөдөлмөр эрхэлж байгаа гадаадын иргэний асуудал;

-гадаадад ажиллах хүч гаргах асуудал; -мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн тогтолцоог хөгжүүлэх асуудал;

-агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагаа хэрэгжүүлэх асуудал.

9/Барилга, хот байгуулалтын сайд:

-барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлого;

-хот төлөвлөлт болон хот байгуулалтын бодлого, архитектурын асуудал;

-орон сууцны бодлого; -нийтийн аж ахуйн асуудал; -газрын харилцаа, геодези, зураг зүйн асуудал; -салбарын үйлдвэрлэл, үйлчилгээ, ажлын байрыг нэмэгдүүлэх асуудал;

-агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагаа хэрэгжүүлэх асуудал.

10/Боловсрол, шинжлэх ухааны сайд:

-боловсролын тогтолцоог хөгжүүлэх асуудал; -шинжлэх ухаан, технологийн нэгдсэн бодлогын асуудал; -өндөр технологи, үндэсний инновацийн тогтолцоог бүрдүүлэх, хөгжүүлэх асуудал;

-ном хэвлэл, цахим бичвэрийн бодлого; -салбарын үйлдвэрлэл, үйлчилгээ, ажлын байрыг нэмэгдүүлэх асуудал;

-агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагаа хэрэгжүүлэх асуудал.

11/Зам, тээврийн хөгжлийн сайд:

-авто замын асуудал; -авто тээврийн асуудал; -төмөр замын тээврийн асуудал; -иргэний нисэхийн асуудал; -далай ашиглах болон усан замын тээврийн асуудал; -тээврийн тогтолцоог хөгжүүлэх бодлого, зохицуулалт; -салбарын үйлдвэрлэл, үйлчилгээ, ажлын байрыг нэмэгдүүлэх асуудал;

-агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагаа хэрэгжүүлэх асуудал.

12/Соёлын сайд:

-соёл, урлагийг хөгжүүлэх асуудал; -түүх, соёлын өвийг хамгаалах, сэргээх бодлого;

-салбарын үйлдвэрлэл, үйлчилгээ, ажлын байрыг нэмэгдүүлэх асуудал;

-агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагаа хэрэгжүүлэх асуудал.

13/Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд:

-геологи, эрдэс баялгийн бодлого; -геологийн эрэл, хайгуул, судалгааны зохицуулалт; -газрын тос, газрын тосны бүтээгдэхүүн болон түүний нөөцийн талаарх бодлого;

-цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энерги ашиглах асуудал;

-олборлох үйлдвэрийн техник, технологийн асуудал; -ил тод, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх бодлого; -хүнд үйлдвэрлэлийг хөгжүүлэх асуудал; -эрдэс баялаг болон хүнд үйлдвэрийн бүтээгдэхүүний экспорт, импортын асуудал;

-аж үйлдвэрийн паркийн асуудал; -агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагаа хэрэгжүүлэх асуудал.

14/Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд:

-хүн амын хүнсний хангамжийн бодлого; -хүнсний аюулгүй байдлын асуудал; -мал аж ахуйг эрчимжүүлэн хөгжүүлэх бодлого; -газар тариаланг эрчимжүүлэн хөгжүүлэх бодлого; -мал эмнэлэг, малын үржлийн талаар төрөөс явуулах бодлого;

-мал, амьтан, ургамлын хорио, цээрийн асуудал; -бэлчээрийн болон таримал ургамлыг хамгаалах асуудал; -мал, таримал ургамлын гаралтай хүнсний зүйл, түүхий эд болон хөнгөн үйлдвэрийн бүтээгдэхүүний экспорт, импортын асуудал;

-хөдөө аж ахуйн эдэлбэр газрын болон бэлчээр ашиглалтын бодлого;

-малыг цаг агаарын гэнэтийн аюулаас хамгаалах бодлого; -хөнгөн үйлдвэрлэлийг хөгжүүлэх асуудал; -жижиг, дунд үйлдвэрийн хөгжлийн асуудал;

-дотоод худалдаа, үйлчилгээний бодлого, зохицуулалт; -агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагаа хэрэгжүүлэх асуудал.

15/Эрчим хүчний сайд: -эрчим хүчний нэгдсэн бодлого; -эрчим хүчний үйлдвэрлэлт, дамжуулалт, түгээлтийн асуудал; -сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх асуудал; -эрчим хүчний шинэ эх үүсвэрийг бий болгох, ашиглах бодлого;

-түлшний хангамж, нөөцийн бодлого, зохицуулалт; -эрчим хүч хэмнэлтийн бодлого; -эрчим хүчний нүүрсний асуудал; -салбарын үйлдвэрлэл, үйлчилгээ, ажлын байрыг нэмэгдүүлэх асуудал;

-агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагаа хэрэгжүүлэх асуудал.

16/Эрүүл мэндийн сайд:

-хүн амын эрүүл мэндийг хамгаалах, нөхөн сэргээх бодлого; -эм, эмнэлгийн хэрэгсэл, техникийн үйлдвэрлэл, хангамжийн талаарх бодлого;

-эмнэлгийн үйлчилгээ, эрүүл ахуй, халдвар судлалын хүрээний бодлого;

-хүн амын эрүүл мэндийг хамгаалах, нийгмийн болон мэргэжлийн арга хэмжээ;

-салбарын үйлдвэрлэл, үйлчилгээ, ажлын байрыг нэмэгдүүлэх асуудал;

-эрүүл мэндийн даатгалын бодлого, зохицуулалт; -агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагаа хэрэгжүүлэх асуудал.”

2 дугаар зүйл.Энэ хуулийг 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Төрийн мэдээлэл · 2020 · № 27 (1129)1480–1488-р хуудас