Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 35
(1233)
— 2496 —

Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2022 оны 08 дугаар Улаанбаатар сарын 29-ний өдөр хот

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН БҮТЦИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд доор дурдсан агуулгатай 1, 5, 6, 12 дахь заалт тус тус нэмсүгэй:

“1/Эдийн засаг, хөгжлийн яам;

5/Байгаль орчин, аялал жуулчлалын яам;

6/Батлан хамгаалах яам;

12/Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам;”

2 дугаар зүйл.Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 3, 4, 5, 8, 9, 10, 11, 12 дахь заалтын дугаарыг “2, 3, 4, 7, 8, 9, 10, 11” гэж тус тус өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1 дэх заалтын 1, 2, 6, 7 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

4 дүгээр зүйл.Энэ хуулийг баталсан өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН
ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
«Төрийн мэдээлэл» № 35, 2497-р хуудасны скан
Төрийн мэдээлэл · 2022 · № 35 (1233)2496–2497-р хуудас