Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 28
(937)
— 1667 —

Засгийн газрын бүтцийн тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай

13/Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд:

-хүн амын хүнсний хангамжийн бодлого;

-хүнсний аюулгүй байдлын асуудал;

-мал аж ахуйг эрчимжүүлэн хөгжүүлэх бодлого;

-газар тариаланг эрчимжүүлэн хөгжүүлэх бодлого;

-мал эмнэлэг, малын үржлийн талаар төрөөс явуулах

бодлого;

-мал, амьтан, ургамлын хорио, цээрийн асуудал;

-бэлчээрийн болон таримал ургамлыг хамгаалах

асуудал;

-мал, таримал ургамлын гаралтай хүнсний зүйл, түүхий эд болон хөнгөн үйлдвэрийн бүтээгдэхүүний экспорт, импортын асуудал;

-хөдөө аж ахуйн эдэлбэр газрын болон бэлчээр

ашиглалтын бодлого;

-малыг цаг агаарын гэнэтийн аюулаас хамгаалах

бодлого;

-хөнгөн үйлдвэрлэлийн бодлогын асуудал;

-жижиг, дунд үйлдвэрийн хөгжлийн асуудал;

-дотоод худалдаа, үйлчилгээний бодлого, зохицуулалт;

-агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагаа хэрэгжүүлэх

асуудал.

14/Эрчим хүчний сайд:

-эрчим хүчний нэгдсэн бодлого;

-эрчим хүчний үйлдвэрлэлт, дамжуулалт, түгээлтийн

асуудал;

-сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх асуудал;

-эрчим хүчний шинэ эх үүсвэрийг бий болгох, ашиглах

бодлого;

-түлшний хангамж, нөөцийн бодлого, зохицуулалт;

-эрчим хүч хэмнэлтийн бодлого;

-эрчим хүчний нүүрсний асуудал;

-салбарын үйлдвэрлэл, үйлчилгээ, ажлын байрыг

нэмэгдүүлэх асуудал;

-агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагаа хэрэгжүүлэх

асуудал.

Төрийн мэдээлэл · 2016 · № 28 (937)1667-р хуудас