Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай
1 дүгээр зүйл.Зөрчлийн тухай хуулийн 14.2 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 7 дахь хэсэг нэмсүгэй:
“7.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрөл болон түүнд заасан эрх, үүргээ тусгай зөвшөөрөл олгосон байгууллагын зөвшөөрөлгүйгээр бусдад шилжүүлсэн бол тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож, хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.”
2019 оны 05 дугаар Улаанбаатар сарын 30-ны өдөр хот
2019 оны 05 дугаар Улаанбаатар сарын 30-ны өдөр хот
1 дүгээр зүйл.Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн үзүүлэлтийг доор дурдсанаар баталсугай:
д/д Эдийн засгийн үндсэн үзүүлэлт
Төсвийн хүрээний мэдэгдэл Төсвийн төсөөлөл
2020 он 2021 он 2022 он
1 Дотоодын нийт бүтээгдэхүүний бодит өсөлтийн хэмжээ /хувь/ 6.0 6.0 6.0
2 Хэрэглээний үнийн өсөлтийн түвшин 8.0 8.0 8.0
3
Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээ /тэрбум төгрөг/ 11,122.6 12,070.3 12,908.7
-Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь 27.3 26.3 25.0
4
Нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээ /тэрбум төгрөг/ 13,197.4 13,333.2 13,637.5
-Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь 32.4 29.1 26.4
5
Нэгдсэн төсвийн нийт зарлагын өсөлтийн хэмжээ /тэрбум төгрөг/ 1,608.3 135.8 304.4
-Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь 4.0 0.3 0.6
6
Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл /тэрбум төгрөг/ -2,074.7 -1,262.9 -728.9
-Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь -5.1 -2.8 -1.4
7
Нэгдсэн төсвийн хөрөнгийн зардлын хэмжээ /тэрбум төгрөг/ 3,491.4 2,935.8 2,823.9
-Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь 8.6 6.4 5.5
8
Засгийн газрын өрийн нийт хэмжээ, өнөөгийн үнэ цэнээр /тэрбум төгрөг/ 22,089.1 22,910.5 23,869.2
-Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь 54.3 50.0 46.2
9
Нийгмийн халамжийн тухай хуульд заасны дагуу төсвөөс санхүүжүүлэх зардлын нийт хэмжээ /тэрбум төгрөг/ 750.2 810.2 875.0
-Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь 1.8 1.8 1.7