Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 28
(1081)
— 1060 —

Радио долгионы тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

3 дугаар зүйл.Зөрчлийн тухай хуулийн 14.3 дугаар зүйлийн 3.4 дэх заалтын дугаарыг “3.6” гэж өөрчилсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2019 оны 05 дугаар Улаанбаатар сарын 30-ны өдөр хот

2019 оны 05 дугаар Улаанбаатар сарын 30-ны өдөр хот

МОНГОЛ УЛСЫН ЗАСАГ ЗАХИРГАА, НУТАГ ДЭВСГЭРИЙН НЭГЖ, ТҮҮНИЙ УДИРДЛАГЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4 дэх заалтын “г” дэд заалтын “, шуудан солилцох, хүргэх хуваарь, чиглэлийг батлах” гэснийг хассугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
РАДИО ДОЛГИОНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Радио долгионы тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах зүйл, хэсэг, заалт нэмсүгэй:

1/3 дугаар зүйлийн 3.1.5, 3.1.6 дахь заалт:

“3.1.5.“богино зайн радио төхөөрөмж” гэж нэг, эсхүл хоёр чиглэлд радио холбоо хийх, бусад радио холбоонд нөлөөлөхгүй, нөлөөллийн хамгаалалт шаардлагагүй, бага энерги хэрэглэх радио нэвтрүүлэгчийг;

3.1.6.“радио холбооны сүлжээ сарниулах тоног төхөөрөмж” гэж радио холбооны үйлчилгээнд хөндлөнгөөс зориудаар шуугиан үүсгэн дохио дарагч төхөөрөмжийг.”

2/5 дугаар зүйлийн 5.1.3 дахь заалт:

“5.1.3.хуульд заасан бусад бүрэн эрх.”

3/5 дугаар зүйлийн 5.2.6-5.2.10 дахь заалт:

“5.2.6.үндэсний радио давтамжийн хуваарилалтын хүснэгт батлах;

5.2.7.радио долгионы төлөвлөлтийн бодлого, стратеги, шинэ технологи нэвтрүүлэх, хөгжүүлэхэд баримтлах чиглэл батлах, хэрэгжилтийг хангуулах;

5.2.8.Монгол Улсад хуваарилсан сансрын холбооны хиймэл дагуулын байрлалыг ашиглах талаар санал боловсруулах;

5.2.9.тусгай хэрэглээнд ашиглах радио давтамжийн зурвасын нэгдсэн төлөвлөлтийг батлах;

5.2.10.хуульд заасан бусад бүрэн эрх.”

4/51 дүгээр зүйл:

“51 дүгээр зүйл.Харилцаа холбооны зохицуулах хорооны бүрэн эрх

51.1.Харилцаа холбооны зохицуулах хороо радио долгионы талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

51.1.1.радио долгионы талаар төрөөс баримтлах бодлогын талаар санал боловсруулах, хэрэгжилтэд нь дүн шинжилгээ хийх, эрх бүхий байгууллагыг мэдээллээр хангах;

51.1.2.радио давтамж, радио давтамжийн зурвасын хуваарилалт хийх, радио давтамжид баримтлах зохицуулалт, радио төхөөрөмжийн техникийн шаардлага, норматив баримт бичиг батлах, хэрэгжилтэд нь хяналт тавих;

51.1.3.улс орны зайлшгүй хэрэгцээ болон техник, технологийн шинэ дэвшлийг нэвтрүүлэхэд шаардагдах радио давтамжийн зурвасын судалгаа хийх, нөөцийг бүрдүүлэх;

51.1.4.Монгол Улсад радио долгионы хяналтын нэгдсэн тогтолцоог бүрдүүлэх;

51.1.5.Монгол Улсад бүртгэлтэй радио давтамж, радио давтамжийн зурвасыг олон улсын цахилгаан холбооны байгууллагад бүртгүүлэх;

51.1.6.тусгай хэрэглээнд ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалтыг тусгай хэрэглээний радио давтамж ашиглах эрх бүхий байгууллагатай хамтран боловсруулах;

51.1.7.цахилгаан соронзон орны хүнд үзүүлэх нөлөөний аюулгүйн түвшний хэмжилт хийх аргачлалыг батлах, хэрэгжилтэд нь хяналт тавих;

51.1.8.хуульд заасан тусгай зөвшөөрөл, эрхийн бичиг, тохирлын гэрчилгээ олгох, хугацааг сунгах, тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох, тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага болон холбогдох журмыг батлах, гэрээ байгуулах, хэрэгжилтэд хяналт тавих;

51.1.9.радио холбооны сүлжээ сарниулах тоног төхөөрөмж ашиглах журам батлах, хяналт тавих;

51.1.10.энэ хуулийн 5.2.3-т заасан журмын дагуу радио давтамжийн ашиглалт, үйлчилгээний төлбөрийн хэмжээг батлах;

51.1.11.хуульд заасан бусад бүрэн эрх.”

5/6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэг:

“6.4.Нийтийн хэрэглээний радио давтамжийн зурвасын хуваарилалт, төлөвлөлт нийтэд нээлттэй байна.”

6/8 дугаар зүйлийн 8.2, 8.3 дахь хэсэг:

“8.2.Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээд тохирлын баталгаагүй радио тоног төхөөрөмж ашиглахыг хориглоно.

8.3.Хуульд өөрөөр заагаагүй бол радио холбооны сүлжээ сарниулах тоног төхөөрөмж ашиглах, импортлох, үйлдвэрлэх, худалдахыг хориглоно.”

7/15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэг:

“15.3.Радио давтамж, радио давтамжийн зурвас ашиглах тусгай зөвшөөрөл, эрхийн бичгийн нэгдсэн бүртгэлийн журмыг харилцаа холбооны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга батална.”

8/20 дугаар зүйлийн 20.6 дахь хэсэг:

“20.6.Радио төхөөрөмж ажиллуулах, үйл ажиллагааг нь зогсоох, хориглох журмыг Зохицуулах хороо баталж, мөрдүүлнэ.”

2 дугаар зүйл.Радио долгионы тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсгийн “долгионы” гэсний өмнө “радио” гэж, мөн зүйлийн 5.2.5 дахь заалтын “төлөөлөх” гэсний дараа “, гишүүн орнуудаас урьдчилан гаргасан санал, дүгнэлт, судалгааны үр дүнг судлах, олон улс, бүс нутгийн хуралд бэлтгэх, оролцохтой холбогдсон ажлыг зохион байгуулах;” гэж, 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсгийн, 7 дугаар зүйлийн 7.4 дэх хэсгийн “аюулгүй байдлыг хангах,” гэсний дараа “гамшгаас хамгаалах,” гэж, 8 дугаар

зүйлийн гарчгийн “зурвас” гэсний дараа “, радио төхөөрөмж” гэж, 11 дүгээр зүйлийн 11.2.2 дахь заалтын “тухайн” гэсний өмнө “Харилцаа холбооны тухай хуулийн 14.2-т заасан үндэслэлээр, эсхүл” гэж, 20 дугаар зүйлийн 20.3 дахь хэсгийн “стандартын дагуу” гэсний дараа “баталгаажуулалт хийх ба баталгаажуулалтын” гэж тус тус нэмсүгэй.

3 дугаар зүйл.Радио долгионы тухай хуулийн дараах заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

1/5 дугаар зүйлийн 5.2.3 дахь заалт:

“5.2.3.радио давтамжийн зурвасыг ашиглах, төлөвлөх, дахин төлөвлөх, хуваарилах болон радио давтамжийн ашиглалт, үйлчилгээний төлбөр тогтоох журам батлах;”

2/14 дүгээр зүйлийн 14.1.3 дахь заалт:

“14.1.3.техникийн шаардлага хангасан, тохирлын гэрчилгээтэй богино зайн радио төхөөрөмж.”

4 дүгээр зүйл.Радио долгионы тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсгийн, 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсгийн, 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсгийн “эрхэлсэн” гэснийг “хариуцсан” гэж, 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсгийн “9.2-т” гэснийг “13.2-т” гэж, 11 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсгийн “11-д заасны дагуу ашиглана” гэснийг “11.1-д заасны дагуу ашиглах зөвшөөрөл олгоно” гэж, 11.4 дэх хэсгийн “өрсөлдүүлэн” гэснийг “сонгон” гэж, мөн хэсгийн “олгож болно” гэснийг “олгоно” гэж, 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн “15” гэснийг “20” гэж, 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсгийн “11-д” гэснийг, “15.1-д” гэж, 18 дугаар зүйлийн гарчгийн болон 18.2 дахь хэсгийн “цуцлах” гэснийг “хүчингүй болгох” гэж, 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсгийн “12-т” гэснийг “15.1-д” гэж, мөн зүйлийн 18.1, 18.5 дахь хэсгийн “цуцална” гэснийг “хүчингүй болгоно” гэж, 18.6 дахь хэсгийн, 19 дүгээр зүйлийн 19.2.7 дахь заалтын “цуцалсан” гэснийг “хүчингүй болгосон” гэж тус тус өөрчилсүгэй.

5 дугаар зүйл.Радио долгионы тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсгийн, 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсгийн, 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсгийн “төв” гэснийг тус тус хассугай.

6 дугаар зүйл.Радио долгионы тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2 дахь заалт, мөн зүйлийн 5.2.4 дэх заалт, 10 дугаар зүйлийн 10.1.4 дэх заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Төрийн мэдээлэл · 2019 · № 28 (1081)1060–1063-р хуудас