Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
шаардлагыг хангасан Монгол Улсын иргэнийг Зохицуулах хорооны дарга, гишүүнээр томилно:” гэснийг “Харилцаа холбооны салбарт мэргэжлээрээ 10-аас доошгүй жил, түүнээс 3-аас доошгүй жил удирдах албан тушаалд ажилласан, дараахь шаардлагыг хангасан Монгол Улсын иргэнийг Зохицуулах хорооны даргаар, мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан, дараахь шаардлагыг хангасан Монгол Улсын иргэнийг Зохицуулах хорооны гишүүнээр томилно:” гэж, 9 дүгээр зүйлийн 9.1.6 дахь заалтын “бүрдүүлэх” гэснийг “бүрдүүлэхтэй холбогдсон журам батлах, хэрэгжилтэд хяналт тавих” гэж, 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсгийн “иргэний хамгаалалт” гэснийг “гамшгаас хамгаалах,” гэж, 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсгийн “ажлын 10 хоногийн” гэснийг “30 хоногийн” гэж, 6 дугаар зүйлийн 6.1.14 дэх заалтын дугаарыг “6.1.18” гэж, 9 дүгээр зүйлийн 9.1.14 дэх заалтын дугаарыг “9.1.17” гэж, 25 дугаар зүйлийн 25.2.10 дахь заалтын дугаарыг “25.2.13” гэж тус тус өөрчилсүгэй.
5 дугаар зүйл.Харилцаа холбооны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.11 дэх хэсгийн “Зохицуулах хорооны жилийн төсвийг Засгийн газар батална.” гэсэн 1 дэх өгүүлбэрийг хассугай.
6 дугаар зүйл.Харилцаа холбооны тухай хуулийн 4 дүгээр зүйл, 6 дугаар зүйлийн 6.1.9, 6.1.11 дэх заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
2019 оны 05 дугаар Улаанбаатар сарын 30-ны өдөр хот
1 дүгээр зүйл.Зөрчлийн тухай хуулийн 14.1 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 10-12 дахь хэсэг нэмсүгэй:
“10.Нийтийн үйлчилгээний харилцаа холбооны сүлжээний хэвийн ажиллах нөхцөлийг хангаагүй, нийтийн үйлчилгээний харилцаа холбооны сүлжээг байрлуулах, харилцаа холбооны тоног төхөөрөмж дээр ажиллахад саад учруулсан бол хүнийг гучин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
11.Домэйн нэрийн үйлчилгээнд тавих нөхцөл, шаардлагыг зөрчсөн бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.