Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 28
(1081)
— 1054 —

Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

12.Дотоодын хэрэглээний холбооны сүлжээг ашиг олох зорилгоор бусдад ашиглуулсан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.”

2 дугаар зүйл.Зөрчлийн тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 9.1 дэх заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

“9.1.хуульд заасны дагуу баталгаажуулсан тоног төхөөрөмж ашиглаагүй, хэрэглэгчийг регистрийн дугаараар бүртгээгүй, бусад үйлчлэгчид ижил нөхцөлөөр үйлчлээгүй;”

3 дугаар зүйл.Зөрчлийн тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

4 дүгээр зүйл.Энэ хуулийг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр баталсан Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
ХӨГЖЛИЙН БОДЛОГО ТӨЛӨВЛӨЛТИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсгийн “төв” гэсний дараа “болон төрийн захиргааны” гэж нэмсүгэй.

2 дугаар зүйл.Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5 дахь хэсгийн “Төрийн” гэснийг “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн” гэж өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.Энэ хуулийг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр баталсан Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2019 оны 05 дугаар Улаанбаатар сарын 30-ны өдөр хот

Төрийн мэдээлэл · 2019 · № 28 (1081)1054-р хуудас