Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 28
(937)
— 1675 —

Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай

3 дугаар зүйл.Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.3 дахь заалт, 25 дугаар зүйлийн 25.3 дахь хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

4 дүгээр зүйл.Энэ хуулийг 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр

баталсан Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2016 оны 07 дугаар Улаанбаатар сарын 21-ний өдөр хот

ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Төсвийн тухай хуульд доор дурдсан агуулгатай 121

дүгээр зүйл нэмсүгэй:

“121 дүгээр зүйл.Үндэсний хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн

захиргааны байгууллагын бүрэн эрх

121.1.Үндэсний хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны

байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

121.1.1.улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийн талаар санал, дүгнэлт боловсруулж, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх;

121.1.2.улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн төсөл

боловсруулах.

2 дугаар зүйл.Төсвийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2

дахь хэсэг, 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсгийн “санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв” гэснийг “үндэсний хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны” гэж, 28 дугаар зүйлийн 28.3, 28.4, 28.5, 28.6, 28.9 дэх хэсгийн “Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв” гэснийг “Үндэсний хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны” гэж тус тус өөрчилсүгэй.

Төрийн мэдээлэл · 2016 · № 28 (937)1675-р хуудас