Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
3 дугаар зүйл.Энэ хуулийг 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр
баталсан Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
2016 оны 07 дугаар Улаанбаатар сарын 21-ний өдөр хот
1 дүгээр зүйл.Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
“9.1.Хөрөнгө оруулалтыг татах, хөрөнгө оруулалтын орчныг
сурталчлах, хөрөнгө оруулагчид үйлчилгээ үзүүлэх зэрэг чиг үүргийг хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлнэ.”
2 дугаар зүйл.Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.4 дэх заалтын “иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний” гэснийг “гадаадын иргэн, харьяатын” гэж өөрчилсүгэй.
3 дугаар зүйл.Энэ хуулийг 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр
баталсан Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
2016 оны 07 дугаар Улаанбаатар сарын 21-ний өдөр хот
1 дүгээр зүйл.Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 11
дүгээр зүйлийн 11.4 дэх хэсэг, 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн “санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв” гэснийг “үндэсний хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны” гэж, 13 дугаар зүйлийн 13.2, 13.5 дахь хэсэг, 22 дугаар зүйлийн 22.3, 22.5 дахь хэсгийн “Санхүү,
төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв” гэснийг “Үндэсний хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны” гэж тус тус өөрчилсүгэй.
2 дугаар зүйл.Энэ хуулийг 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр
баталсан Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
2016 оны 07 дугаар Улаанбаатар сарын 21-ний өдөр хот
1 дүгээр зүйл.Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд
доор дурдсан агуулгатай дараахь зүйл, хэсэг нэмсүгэй:
1/91 дүгээр зүйл:
“91 дүгээр зүйл.Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын
асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага
1.Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн
төрийн захиргааны байгууллага төрийн өмчийн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, хамгаалах ажлыг эрхлэн гүйцэтгэх үүрэг бүхий Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг мөн.
2.Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дарга, орон тооны бус найман гишүүнээс бүрдэнэ. Дарга, орон тооны бус гишүүнийг Засгийн газар томилж, чөлөөлнө.
3.Аймаг, нийслэлд төрийн өмчийн төлөөлөгч ажиллана. 4.Төрийн өмчийн төлөөлөгчийн эрх, үүрэг, ажиллах журмыг Засгийн
газар батална.”
2/211 дүгээр зүйлийн 21 дэх хэсэг: