Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 5
(1058)
— 118 —

Нотариатын тухай хуульд /шинэчилсэн найруулга/ өөрчлөлт оруулах тухай

зарласан өдрөөс хойш ажлын таван өдрийн дотор хүсэлтээ гаргаж, энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө төрийн албанаас болон ажлаасаа тус тус чөлөөлөгдсөн байна.”

2/154 дүгээр зүйлийн 154.4 дэх хэсэг:

“154.4.Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал нь орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвших бол ээлжит сонгуулийн жилийн дөрөвдүгээр сарын нэгний өдрөөс өмнө, ээлжит бус, нөхөн, дахин сонгуульд нэр дэвших бол сонгууль товлон зарласан өдрөөс хойш ажлын таван өдрийн дотор хүсэлтээ гаргаж, энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө төрийн албанаас болон ажлаасаа тус тус чөлөөлөгдсөн байна.”

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2019 оны 01 дүгээр Улаанбаатар сарын 17-ны өдөр хот

СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ЗАРИМ ХЭСЭГ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦОХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.4 дэх хэсэг, 160 дугаар зүйлийн 160.4 дэх хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД

2019 оны 01 дүгээр Улаанбаатар сарын 17-ны өдөр хот

НОТАРИАТЫН ТУХАЙ ХУУЛЬД /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Нотариатын тухай хуулийн /Шинэчилсэн найруулга/ 43 дугаар зүйлийн 43.6 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Төрийн мэдээлэл · 2019 · № 5 (1058)118-р хуудас