Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 25
(1078)
— 930 —

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай

2019 оны 05 дугаар Улаанбаатар сарын 30-ны өдөр хот

НОТАРИАТЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ
ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ

1 дүгээр зүйл.Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлахаас өмнө нотариатын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан нотариатчид Нотариатын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх заалт хамаарахгүй.

2 дугаар зүйл.Нотариатын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлөө түдгэлзүүлсэн иргэний нотариатын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг түдгэлзүүлэх хугацааг Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолно.

3 дугаар зүйл.Нотариатын тухай хууль, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн дагуу олгосон “нотариатын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл” бүхий иргэний баримт бичгийг “нотариатын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл”-өөр солих ажиллагааг хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Монголын Нотариатчдын танхимтай хамтран энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш гурван сарын дотор багтаан шийдвэрлэнэ.

4 дүгээр зүйл.Нотариатын үйл ажиллагаа эрхлэх насны дээд хязгаарт хүрсэн нотариатын үйл ажиллагаа эрхэлж байгаа иргэний нотариатчийн үйл ажиллагаа дуусгавар болгох асуудлыг энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш зургаан сарын хугацаанд багтаан хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Монголын Нотариатчдын танхимтай хамтран зохион байгуулж, тусгай зөвшөөрлийг дуусгавар болгоно.

5 дугаар зүйл.Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 9-д заасны дагуу нотариатч хуульчийн үргэлжилсэн сургалтад хамрагдаж, тогтоосон багц цагийг хангах асуудлыг энэ хууль хүчин төгөлдөр болсны дараа оны 01 дүгээр сарын 01- ний өдрөөс эхлэн тооцно.

6 дугаар зүйл.Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 6 дахь заалт, мөн хуулийн 6 дугаар зүйлийн “10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэг” гэснийг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
Төрийн мэдээлэл · 2019 · № 25 (1078)930-р хуудас