Нотариатын тухай хуульд нэмэлт оруулах тухай
2018 оны 04 дүгээр Улаанбаатар сарын 26-ны өдөр хот
1 дүгээр зүйл.Нотариатын тухай хуулийн 22 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 22.4 дэх хэсэг нэмсүгэй:
“22.4.Нотариатч Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд заасны дагуу мэдээлэх үүргээ биелүүлснийг нотариатын мэргэжлийн болон үйлчлүүлэгчийн нууц задруулсан гэж үзэхгүй.”
2 дугаар зүйл.Энэ хуулийг Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
2018 оны 04 дүгээр Улаанбаатар сарын 26-ны өдөр хот
1 дүгээр зүйл.Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 33 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 33.7 дахь хэсэг нэмсүгэй:
“33.7.Хуульч Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд заасны дагуу мэдээлэх үүргээ биелүүлснийг хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны нууц задруулсан гэж үзэхгүй.”
2 дугаар зүйл.Энэ хуулийг Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.