Дүрэм шинэчлэн батлах тухай № 317
“43.6.Өвлөгдөх эд хөрөнгө барьцаанд байгаа нөхцөлд өвлөх эрхийн гэрчилгээг өвлөгчид олгож, энэ тухай барьцаалагчид мэдэгдэнэ.”
2018 оны 10 дугаар Улаанбаатар сарын 24-ний өдөр Дугаар 317 хот
Дүрэм шинэчлэн батлах тухай
Барилгын тухай хуулийн 32.1.7-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрэм”-ийг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай. 2. Засгийн газрын 2017 оны 68 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох дүрэм”-ийн 2.2 дахь хэсгийн “зөвшөөрөл олгох байгууллагад” гэснийг “Барилгын тухай хуулийн 32.1.5-д заасан барилга байгууламжийн хувьд холбогдох төрийн захиргааны төв байгууллагад, бусад тохиолдолд аймаг, нийслэлийн барилга, хот байгуулалтын асуудал хариуцсан байгууллагад” гэж, мөн дүрмийн 2.4.1 дэх заалтын “авч, хянуулахаар барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ” гэснийг “авна.” гэж, мөн дүрмийн 2.4.2 дахь заалтын “барилгын асуудал эрхэлсэн” гэснийг “холбогдох” гэж тус тус өөрчилсүгэй.
3. Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан “Дүрэм батлах тухай” Засгийн газрын 2017 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 69 дүгээр тогтоол, “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 172 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
4. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделханд, хэрэгжүүлж ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Энэ дүрмийн зорилго нь Монгол Улсын нутаг дэвсгэрт баригдсан барилга байгууламжийг Барилгын тухай хуульд заасны дагуу ашиглалтад оруулахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
1.2. Барилга байгууламжийг ашиглалтад оруулах үйл ажиллагааг зохион байгуулахад Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлд заасныг болон энэ дүрмийг баримтална.
1.3. Барилгын тухай хуулийн 10.1.1-д заасан барилга байгууламжийг ашиглалтад оруулахад энэ дүрэм хамаарахгүй.
Хоёр. Барилга байгууламжийг ашиглалтад оруулах хүсэлт гаргах
2.1. Захиалагч Барилгын тухай хуулийн 32.1.5-д зааснаас бусад барилга байгууламжийг ашиглалтад оруулах хүсэлтийг аймаг, нийслэлийн барилга, хот байгуулалтын асуудал хариуцсан байгууллагад гаргана.
2.2. Барилгын тухай хуулийн 32.1.5-д заасан барилга байгууламжийг ашиглалтад оруулах хүсэлтийг холбогдох төрийн захиргааны төв байгууллагад гаргана.
2.3. Барилга байгууламжийг ашиглалтад оруулах хүсэлт гаргахаас өмнө захиалагч, зураг төсөл зохиогч, гүйцэтгэгч хамтран барилга байгууламжид үзлэг хийж, зөрчлийг арилгуулж, Барилгын тухай хуулийн 48.5.3, 48.5.4-т тус тус заасан дүгнэлтийг гаргасан байна.
2.4. Захиалагч барилга байгууламжийг ашиглалтад оруулах хүсэлтэд Барилгын тухай хуулийн 48.5.5-д заасан инженерийн хангамжийн байгууллагын баталгаажуулсан тэмдэглэл, холбогдох мэдээллийг хавсаргасан байна.
2.5. Захиалагч барилга байгууламжийг ашиглалтад оруулах хүсэлтэд Барилгын тухай хуулийн 48.5-д заасан баримт бичгийг хавсаргах бөгөөд уг баримт бичгийг барилгын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан зааврын дагуу хөтөлж бүрдүүлсэн байна.
Засгийн газрын 2018 оны 317 дугаар тогтоолын хавсралт
Гурав. Барилга байгууламжийг ашиглалтад оруулах үйл ажиллагааг зохион байгуулах
3.1. Аймаг, нийслэлийн барилга, хот байгуулалтын асуудал хариуцсан байгууллага захиалагчийн барилга байгууламжийг ашиглалтад оруулах хүсэлтийг хүлээн авч дараахь арга хэмжээ авна:
3.1.1. Барилгын тухай хуулийн 48.5-д заасан баримт бичгийн бүрдлийг хянах;
3.1.2. энэ дүрмийн 1 дүгээр хавсралтын 1, 2 дахь заалтад заасан бүрэлдэхүүнтэй комиссыг аймаг, нийслэлийн Засаг даргын шийдвэрээр хуульд заасан хугацаанд байгуулж ажиллуулах.
3.1.3. барилга байгууламжийн их засвар, шинэчлэлтийн ажил хийсэн тохиолдолд энэ дүрмийн 1 дүгээр хавсралтын 4 дэх заалтад заасан бүрэлдэхүүнтэй комиссыг аймаг, нийслэлийн барилга, хот байгуулалтын асуудал хариуцсан байгууллагын даргын шийдвэрээр хуульд заасан хугацаанд байгуулж ажиллуулах.
3.2. Барилгын тухай хуулийн 32.1.5-д заасан барилга байгууламжийг ашиглалтад оруулах асуудлыг холбогдох төрийн захиргааны төв байгууллага энэ дүрмийн 1 дүгээр хавсралтын 3 дахь заалтад заасан бүрэлдэхүүнтэй комисс байгуулан ажиллуулж шийдвэрлэнэ.
Дөрөв. Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын үйл ажиллагаа, түүний чиг үүрэг
4.1. Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс (цаашид “комисс” гэх) дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:
4.1.1. барилгын ажлын гүйцэтгэлийг захиалагчийн барилгын техникийн хяналтын нэгдсэн дүгнэлттэй уялдуулан хянаж дүгнэх;
4.1.2. барилгын ажлыг зураг төсөл, норм, нормативын баримт бичигт заасан техникийн үзүүлэлт, шаардлагын дагуу гүйцэтгэсэн эсэхийг Барилгын тухай хуулийн 40.1.11, 40.1.12-т заасан баримт бичиг, лабораторийн шинжилгээний дүгнэлт болон захиалагчийн баталгаажуулалтад үндэслэн хянаж дүгнэх;
4.1.3. хүрээлэн байгаа орчны болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөл, галын аюулгүй байдлын норм, нормативын баримт бичигт заасан шаардлагыг хангасан эсэхийг дүгнэх;
4.1.4. барилга байгууламжид суурилагдсан өргөх байгууламж болон тоног төхөөрөмж, технологийн дамжлага, инженерийн шугам сүлжээнд туршилт, тохируулга, зүгшрүүлэлт хийсэн байдлыг шалгаж, ашиглах боломжтой эсэхийг дүгнэх;
4.1.5. хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хэрэгцээ, шаардлагыг хангасан эсэхийг дүгнэх;
4.1.6. барилгын ажлын явцад барилгын улсын техникийн хяналт хэрэгжүүлэх байгууллагаас хийсэн хяналт шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгасан байдлыг дүгнэх;
4.1.7. Барилгын тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан барилгын үйл ажиллагааны зарчим хангагдсан эсэхийг дүгнэх;
4.1.8. Барилгын тухай хуулийн 5.7.1-д заасны дагуу барилга байгууламжийн төсөвт өртгийн 0.18 хувиар норм, нормативын санд шимтгэл төлсөн эсэхийг хянах.
4.2. Комисс шаардлагатай гэж үзсэн тохиолдолд барилга байгууламжийн хэвийн үйл ажиллагаатай холбоотой бусад баримт бичгийг нэмж тодруулж болно.
4.3. Комиссын нарийн бичгийн дарга захиалагчтай хамтран комиссын хуралдааны бэлтгэлийг хангуулж гишүүдийн ирцийг бүрдүүлэх, хуралдаан зохион байгуулах, хуралдааны тэмдэглэл хөтөлж баталгаажуулах, дүгнэлт үйлдэх ажлыг хариуцна.
4.4. Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж, комиссын гишүүд хариуцсан асуудал тус бүрээр санал гаргана. Комиссын нийт гишүүдийн саналыг үндэслэн комиссын дүгнэлтийг гаргах бөгөөд уг дүгнэлтийг комиссын нийт гишүүд гарын үсэг зурж баталгаажуулснаар хүчин төгөлдөр болно.
4.5. Комиссын гишүүд тухайн барилга байгууламж ашиглалтад оруулах шаардлагыг хангасан эсэх талаар урьдчилсан санал дүгнэлт гаргана.
4.6. Комиссын гишүүдийн урьдчилсан санал дүгнэлтээр зөрчил дутагдал илэрсэн тохиолдолд комиссоос уг зөрчил дутагдлыг арилгуулахаар захиалагч, гүйцэтгэгчид үүрэг даалгавар өгнө.
4.7. Захиалагч, гүйцэтгэгч талууд илэрсэн зөрчил дутагдлыг 14 хоногт багтаан арилгаж, комиссын хуралдаанаас даалгасан үүрэг даалгаврын биелэлтийг хангаж, шаардлагатай баримт бичгийг бүрдүүлнэ.
4.8. Комиссын гишүүд тухайн барилга байгууламжид урьдчилан санал дүгнэлт өгсөн байх бөгөөд комиссын хуралдаанаар барилга байгууламжийг ашиглалтад оруулахтай холбоотой асуудлыг нэгтгэн хэлэлцэж дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана:
4.8.1. барилга байгууламж нь ашиглалтад оруулах шаардлагыг хангасан гэж үзсэн тохиолдолд энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан маягтын дагуу барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүгнэлт гаргах;
4.8.2. энэ дүрмийн 4.6-д заасан үүрэг даалгаврын биелэлт хангалтгүй гэж үзсэн тохиолдолд комисс дахин үүрэг даалгавар өгөх;
4.8.3. барилгын ажлын зөвшөөрлийн нөхцөлүүдийг зөрчсөн, захиалагчийн барилгын техникийн хяналтын нэгдсэн дүгнэлтэд заасан шаардлагууд хангагдаагүй гэж үзэх үндэслэл байгаа, эсхүл холбогдох хууль тогтоомжид заасан нөхцөлийг хангаагүй, эсхүл холбогдох баримт бичгийн бүрдэл хангагдаагүй гэж үзсэн тохиолдолд барилга байгууламжийг ашиглалтад оруулахаас татгалзаж, захиалагчийн хүсэлтийг буцаах.
4.9. Комисс энэ дүрмийн 4.8.1-д заасан дүгнэлтийг нийт гишүүдийн санал дүгнэлт болон энэ дүрмийн 4.6-д заасан үүрэг даалгаврын биелэлтийн баталгаажуулалтад үндэслэн гаргана.
4.10. Энэ дүрмийн 4.8.2-т заасны дагуу комисс дахин ажиллах бөгөөд холбогдох зардлыг захиалагч хариуцна.
4.11. Ашиглалтад оруулсан барилга байгууламжийн зураг төсөл, баримт бичгийг архивт хүлээлгэн өгч, Барилгын тухай хуулийн 34.1.7-д заасан мэдээллийн нэгдсэн санд холбогдох мэдээллийг хүргүүлэх ажлыг захиалагч, гүйцэтгэгч хариуцна.
4.12. Комисс “Барилга байгууламжийн ашиглалтад оруулах комиссын дүгнэлт” гарснаас хойш ажлын 14 өдөрт багтаан барилгын улсын хяналт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагад хүргүүлнэ.
4.13. Барилгын улсын хяналт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага барилга байгууламжид ашиглалтын гэрчилгээ олгох үйл ажиллагааг Барилгын тухай хуулийн 49.5-д заасан журмын дагуу хэрэгжүүлнэ.
4.14. Барилга байгууламжийн ашиглалтын гэрчилгээ олгогдоогүй барилга байгууламжид үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно.
1. Бага, дунд, өндөр төвөгшилтэй барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын бүрэлдэхүүн:
Комиссын дарга: -Аймгийн барилга, хот байгуулалтын асуудал хариуцсан байгууллагын барилгын асуудал хариуцсан нэгжийн дарга;
-Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын барилгын асуудал хариуцсан нэгжийн дарга.
Нарийн бичгийн дарга: -Аймгийн барилга, хот байгуулалтын асуудал хариуцсан байгууллагын барилгын асуудал хариуцсан нэгжийн төлөөлөл; -Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын барилгын асуудал хариуцсан нэгжийн төлөөлөл.
Гишүүд: -Аймаг, нийслэлийн мэргэжлийн хяналтын байгууллагын төлөөлөл (холбогдох улсын байцаагчид);
-Барилгын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын төлөөлөл (Барилгын тухай хуулийн 34.1.4, 34.1.7, 34.1.12-т тус тус заасан чиг үүргийг хэрэгжүүлж байгаа байгууллагын төлөөлөл);
-Зураг төслийн байгууллагын төлөөлөл (холбогдох зураг төсөл зохиогчид);
-Аймаг, нийслэлийн онцгой байдлын асуудал хариуцсан байгууллагын төлөөлөл (холбогдох улсын байцаагчид);
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах байгууллагын төлөөлөл;
-Захиалагчийн төлөөлөл;
-Гүйцэтгэгч байгууллагын төлөөлөл;
Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрмийн 1 дүгээр хавсралт
-Инженерийн хангамжийн байгууллагын төлөөлөл;
-Ашиглалт хариуцах байгууллагын төлөөлөл;
-Архивын байгууллагын төлөөлөл.
2. Онцгой төвөгшилтэй барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын бүрэлдэхүүн:
Комиссын дарга -Аймаг, нийслэлийн барилга, дэд бүтцийн асуудал хариуцсан Засаг даргын орлогч
Нарийн бичгийн дарга: -Аймгийн барилга, хот байгуулалтын асуудал хариуцсан байгууллагын барилгын асуудал хариуцсан нэгжийн дарга;
-Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын барилгын асуудал хариуцсан нэгжийн дарга.
Гишүүд: -Холбогдох төрийн захиргааны төв байгууллагын төлөөлөл;
-Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн төв байгууллагын төлөөлөл (холбогдох улсын байцаагчид);
-Барилгын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын төлөөлөл (Барилгын тухай хуулийн 34.1.4, 34.1.7, 34.1.12-т тус тус заасан чиг үүргийг хэрэгжүүлж байгаа байгууллагын төлөөлөл);
-Зураг төслийн байгууллагын төлөөлөл (холбогдох зураг төсөл зохиогчид);
-Онцгой байдлын асуудал хариуцсан байгууллагын төлөөлөл (холбогдох улсын байцаагчид);
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах байгууллагын төлөөлөл;
-Захиалагчийн төлөөлөл;
-Гүйцэтгэгч байгууллагын төлөөлөл;
-Инженерийн хангамжийн байгууллагын төлөөлөл;
-Ашиглалт хариуцах байгууллагын төлөөлөл;
-Архивын байгууллагын төлөөлөл.
3. Барилгын тухай хуулийн 32.1.5-д заасан барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын бүрэлдэхүүн:
Комиссын дарга -Холбогдох төрийн захиргааны төв байгууллагын асуудал хариуцсан нэгжийн дарга
Нарийн бичгийн дарга -Холбогдох төрийн захиргааны төв байгууллагын асуудал хариуцсан нэгжийн мэргэжилтэн
Гишүүд: -Барилгын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын төлөөлөл (Барилгын тухай хуулийн 34.1.4, 34.1.7, 34.1.12-т тус тус заасан чиг үүргийг хэрэгжүүлж байгаа байгууллагын төлөөлөл);
-Мэргэжлийн хяналтыг хэрэгжүүлэх төв байгууллагын төлөөлөл (холбогдох улсын байцаагчид);
-Аймаг, нийслэлийн барилга, хот байгуулалтын асуудал хариуцсан байгууллагын төлөөлөл;
-Зураг төслийн байгууллагын төлөөлөл (холбогдох зураг төсөл зохиогчид);
-Онцгой байдлын асуудал хариуцсан байгууллагын төлөөлөл (холбогдох улсын байцаагчид);
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах байгууллагын төлөөлөл;
-Захиалагчийн төлөөлөл;
-Гүйцэтгэгч байгууллагын төлөөлөл;
-Инженерийн хангамжийн байгууллагын төлөөлөл;
-Ашиглалт хариуцах байгууллагын төлөөлөл;
-Архивын байгууллагын төлөөлөл.
4. Барилга байгууламжийн их засвар, шинэчлэлтийн ажлыг ашиглалтад оруулах комиссын бүрэлдэхүүн:
Комиссын дарга: -Аймгийн барилга, хот байгуулалтын асуудал хариуцсан байгууллагын барилгын асуудал хариуцсан нэгжийн төлөөлөл;
-Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын барилгын асуудал хариуцсан нэгжийн төлөөлөл.
Нарийн бичгийн дарга - Захиалагчийн төлөөлөл
Гишүүд: -Зураг төслийн байгууллагын төлөөлөл (холбогдох зураг төсөл зохиогчид);
-Онцгой байдлын асуудал хариуцсан байгууллагын төлөөлөл (тохиролцсоноор);
-Гүйцэтгэгч байгууллагын төлөөлөл;
-Ашиглалт хариуцах байгууллагын төлөөлөл;
-Архивын байгууллагын төлөөлөл.
Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрмийн 2 дугаар хавсралт
20 ... оны … сарын ... -ны өдөр Дугаар … Улаанбаатар хот
Нэг. Удиртгал хэсэг
Монгол Улсын .............................. аймаг /нийслэл/, ..................... сум /дүүрэг/,..........................баг /хороо/-ны нутаг дэвсгэрт баригдсан ...................... ангиллын...................................... хүчин чадал бүхий ..................... зориулалттай барилга байгууламжид .................... аймаг /нийслэл/-ийн Засаг даргын 20 ... оны … сарын ... -ны өдрийн дугаар шийдвэрээр байгуулагдсан ... хүний бүрэлдэхүүнтэй барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс 20... оны … сарын … -ны өдрөөс эхлэн …хоногийн хугацаанд ажиллан тухайн барилга байгууламж, түүний холбогдох баримт бичигт үзлэг шалгалт хийв.
Хоёр. Ерөнхий мэдээлэл
2.1. Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээний ........................... ........огноо, .................дугаар;
2.2. Барилга байгууламжийн зураг төслийн шифр дугаар ...…...;
2.3. Захиалагч: /Иргэний хувьд/,...............................................
харьяалал /аль улсын/,.............................овог, ......................эцэг /эх/- ийн нэр, .............................нэр, .............................. регистрийн дуга ар,.................................Хаяг:................................. .................................. аймаг /нийслэл/,.......................................................сум /дүүрэг/, ................... ........................................баг /хороо/,............................................................ .................гудамж /хороолол/,.................................................байр /хашаа, хаалга/-ны дугаар,........................................... холбоо барих утас,................ ........................цахим хаяг;
/Хуулийн этгээдийн хувьд/:.............................................оноосон нэр,........................... ........................................................ Улсын бүртгэлийн гэрчилгээний дугаар, Хаяг: .............................аймаг /нийслэл/, ............................. ...............................сум /дүүрэг/, ........................................................ .. баг /хороо/,.......................................................... . гудамж /хороол ол/,............................................................байр /хашаа, хаалга/-ны дугаар, .. ................................ холбоо барих утас, ....................................цахим хаяг;
2.4. Барилгын ажлын гүйцэтгэгч: ...........................................оноосон нэр,....................................................... Улсын бүртгэлийн гэрчилгээний дугаар, ............................................... барилгын ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрлийн дугаар, Хаяг: .............................................. аймаг /нийслэл/, .. .............................................сум /дүүрэг/, ...................................... баг /хороо/, .................................................. гудамж /хороолол/, ................................... .............................байр /хашаа, хаалга/-ны дугаар, ........................ холбоо барих утас, ...................цахим хаяг;
2.5. Барилгын ажлын Туслан гүйцэтгэгч байгууллага: .................. ...........................оноосон нэр, ............................................................ Улсын бүртгэлийн гэрчилгээний дугаар, ............................................................. зураг төсөл боловсруулах тусгай зөвшөөрлийн дугаар, Хаяг: ....................... ................................. аймаг /нийслэл/, .............................................................. ........................ сум /дүүрэг/, .......................................................... баг /хороо/, ....................................................... гудамж /хороолол/, ................................. ................. байр /хашаа, хаалга/-ны дугаар, ................................................ холбоо барих утас, ..................................цахим хаяг;
2.6. Барилга байгууламжийн зураг төсөл зохиогч байгууллага: ...............................оноосон нэр,......................................................Улсын бүртгэлийн гэрчилгээний дугаар, .....................................................зураг төсөл боловсруулах тусгай зөвшөөрлийн дугаар, Хаяг: .............................. ..................................... аймаг /нийслэл/, ....................................сум /дүүрэг/, ............................................ баг /хороо/, .......................................... гудамж /хороолол/, ......................................................... байр /хашаа, хаалга/-ны дугаар, .............................. холбоо барих утас, .............................цахим хаяг;
2.7. Барилга байгууламжийн ашиглагч, өмчлөгч байгууллага: .... .........................................оноосон нэр,............................................................ Улсын бүртгэлийн гэрчилгээний дугаар, ......................................................... .. зураг төсөл боловсруулах тусгай зөвшөөрлийн дугаар, Хаяг: ..................... ...................... аймаг /нийслэл/, .................................................... сум /дүүрэг/, ............................................. баг /хороо/, ......................................................... ............................ гудамж /хороолол/, ............................................................. ........................байр /хашаа, хаалга/-ны дугаар, ........................................... холбоо барих утас, .......................................цахим хаяг; 2.8. Барилга байгууламжийн төлөв байдал: ....................................; Гурав. Дүгнэлтийн хэсэг
3.1. Энэ .......................... ангиллын...............................хүчин чадал бүхий ....................................... зориулалттай барилга байгууламж, түүний холбогдох баримт бичигт үзлэг шалгалт хийж, барилгын ажлын гүйцэтгэл, чанарт үнэлгээ, дүгнэлт өгсний үндсэн дээр комиссоос ДҮГНЭСЭН нь:
Энэ барилга байгууламжийн барилгын ажил зохих зөвшөөрөл, зураг төслийн дагуу бүрэн хийгдэж, хууль тогтоомжид заасан шаардлагыг хангасан гэж үзээд ашиглалтад оруулах нь зүйтэй гэж дүгнэв.
3.2. Барилга байгууламжийг ашиглалтад оруулах болсонтой холбогдуулан захиалагч, гүйцэтгэгч, зураг төсөл зохиогч байгууллагуудад даалгах нь:
а) барилга байгууламжийн иж бүрэн баримт бичгийн эх хувийг архивт, үлдэх хувийг ашиглагч буюу өмчлөгч, эзэмшигч байгууллагад ... хоногийн дотор багтаан шилжүүлэх;
б) барилга байгууламжийг ашиглалтад зүгшрүүлэх, тохируулах хугацаанд ашиглалтын хэвийн нөхцөлийг хангах болон уг хугацаа дуусгавар болохтой холбоотой хууль тогтоомжид заасан үйл ажиллагааг хэрэгжүүлэх. 3.3. Ашиглагч байгууллагад:
а) барилга байгууламжийг ашиглалтад зүгшрүүлэх, тохируулах хугацааг дуусгавар болгоход оролцох;
б) барилга байгууламжийн хувийн хэргийг хөтөлж эхлүүлэх; в) барилга байгууламжийн хэвийн ашиглалттай холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг үүгээр даалгаж байна.