Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 8
(1013)
— 242 —

Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай

93. Хүний эрхийн дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай Дугаар 20 251

94. Төрийн аудитын байгууллагын албан хаагчид олгох нэмэгдлийн хэмжээг тогтоох тухай Дугаар 21 252

95. Тогтоолын төсөл буцаах тухай Дугаар 22 252

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

96. Журам шинэчлэн батлах тухай Дугаар 05 253

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2018 оны 02 дугаар Улаанбаатар сарын 02-ны өдөр хот

ХУВЬ ХҮНИЙ ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дараахь хэсэг, заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

1/23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэг:

“23.1.Энэ хуулийн 17 дугаар зүйл, 22.1.4-т зааснаар тодорхойлсон орлогын жилийн дүнд 10 хувиар тооцож, албан татвар ногдуулна.”

2/24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэг:

“24.1.Энэ хуулийн 11.1.1-11.1.6-д заасан орлогод ногдох жилийн албан татварт дараахь хэмжээгээр албан татварын хөнгөлөлт үзүүлнэ:

Д/д Албан татвар ногдуулах жилийн орлогын хэмжээ /төгрөгөөр/

Албан татварын хөнгөлөлтийн хэмжээ /төгрөгөөр/

2018 он 2019 он ба түүнээс хойш

1 0-6 000 000 хүртэл 160 000 240 000

2 6 000 000-12 000 000 хүртэл 140 000 220 000

3 12 000 000-18 000 000 хүртэл 120 000 200 000

4 18 000 000-24 000 000 хүртэл 100 000 180 000

5 24 000 000-30 000 000 хүртэл 80 000 160 000

6 30 000 000-36 000 000 хүртэл 60 000 140 000

7 36 000 000 ба түүнээс дээш - -

Төрийн мэдээлэл · 2018 · № 8 (1013)242-р хуудас