Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 8
(1013)
— 243 —

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2018 оны 02 дугаар Улаанбаатар сарын 02-ны өдөр хот

НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГААС ОЛГОХ ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “60 нас хүрсэн” гэсний дараа “эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй” гэж нэмсүгэй.

2 дугаар зүйл.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “55” гэснийг “50” гэж, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 1 дэх заалтын “55 нас хүрсэн бол” гэснийг “50 нас хүрсэн бол өөрийн хүсэлтээр” гэж, мөн хэсгийн 2 дахь заалтын “эрэгтэй 55 нас” гэснийг “эрэгтэй 50 нас” гэж, “эмэгтэй 50 нас хүрсэн бол” гэснийг “эмэгтэй 45 нас хүрсэн бол тус тус өөрийн хүсэлтээр” гэж, 22 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн “5” гэснийг “7” гэж, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтын “таван” гэснийг “долоон” гэж, 2 дахь заалтын “таван” гэснийг “долоон” гэж, “60-д хуваана” гэснийг “84-д хуваана.” гэж тус тус өөрчилсүгэй. 3 дугаар зүйл.Энэ хуулийг 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД

3/26 дугаар зүйлийн 26.1.1 дэх заалт:

“26.1.1.энэ хуулийн 11 дүгээр зүйл, 15.1-д заасан орлогын дүнд 23.1-д заасан хувиар, 14.1.1-д заасан орлогын дүнд 23.2.1-д заасан хувиар, 8.1.6, 8.1.7-д заасан орлогын дүнд 23.2.2-т заасан хувиар, 8.1.8-д заасан орлогын дүнд 23.2.3-т заасан хувиар, 12.2, 13.1.2, 13.1.3, 13.1.4-т заасан орлогын дүнд 23.2.4-т заасан хувиар тус тус албан татвар ногдуулж, холбогдох төсөвт шилжүүлэх;”

2 дугаар зүйл.Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.4 дэх заалтын “, 22.1.4” гэснийг хассугай.

3 дугаар зүйл.Энэ хуулийг 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
Төрийн мэдээлэл · 2018 · № 8 (1013)243-р хуудас