Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай
2014 оны 05 дугаар Улаанбаатар сарын 15-ны өдөр хот УЛСЫН ТЭМДЭГТИЙН ХУРААМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 22 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай заалт нэмсүгэй:
“22.1.13.соёлын өвийг сэргээн засварлах, палентологи, археологийн хайгуул, малтлага, судалгаа хийх зөвшөөрөл олгоход 300000-500000 төгрөг.” 2 дугаар зүйл.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.12 дахь заалтын “түүх, соёлын хосгүй үнэт, үнэт дурсгалт зүйлийг улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл” гэснийг “соёлын өвийг хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл” гэж өөрчилсүгэй. 3 дугаар зүйл.Энэ хуулийг 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдөр баталсан Соёлын өвийг хамгаалах тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
2014 оны 05 дугаар Улаанбаатар сарын 15-ны өдөр хот ХУВЬ ХҮНИЙ ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 16.1.17 дахь заалт нэмсүгэй:
“16.1.17.соёлын өвийг хамгаалах, сэргээн засварлахад зориулж өгсөн хандив.”
2 дугаар зүйл.Энэ хуулийг 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдөр баталсан Соёлын өвийг хамгаалах тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД